Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Усан парк барих нэрийдлээр орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэв

Усан парк барих нэрийдлээр орон сууц барьж байгааг иргэд эсэргүүцэв
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 31
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд усан парк байгуулах зориулалтаар газар олгосон ч үйлчилгээ, орон сууцны зориулалттай дээрх барилга баригдаад эхэлсэн юм. Үүнийг эсэргүүцэж иргэд мэдээлэл хийлээ. 
Иргэн Э.Тэмүүжин: Усан парк барих нэрийдлээр барилга барихыг эсэргүүцэж байна. Сэлбэ голын дагуу төв зогсоол байх ёстой. Ингэж байж бид тээвэртээ тулгуурлан тэлж хөгжих юм. Энэ бол эсэргүүцэж буй нэгдүгээр шалтгаан. Хоёрт, барилгын компани нь хууль зөрчиж байна. Тухайлбал, төмөр замын хамгаалалттай бүсийг хот суурин газарт 100 метрийн зайтай байгуулдаг. Шаардлагатай тохиолдол 50 метрийн зайтай байж болдог. Гэтэл усан паркийн газар дээр баригдаж буй барилга нь төмөр замын хамгаалалттай бүсээс 46 метр зайтай байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын дундуур урсдаг ганц л голтой. Харин энэ барилга голын ай сав, усны голдирол дээр баригдаж байгаа юм. Тиймээс хотын даргад тухайн барилгын ажлыг нэн даруй зогсоож, хуулийн дагуу шалгуулж өгөхийг шаардсан шаадлага хүргүүлж байна. Төрийн байгууллагууд авлига аваад байгаа юм биш биз гэсэн хардлага байна. 
Үүний дараа НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийв.
Тэрээр "Анх энэ газар 2008 онд орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгогдсон. 2018 онд тухайн үеийн Засаг даргын захирамжаар 2642 мкв-ыг нь үйлчилгээний зориулалтаар, 79875 мкв-ыг усан парк, спорт цогцолборын зориулалтаар, 29 мянган мкв-ыг үйлчилгээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай олгосон. Харин 2020 онд энэхүү үйлчилгээний зориулалтыг өөрчилж, цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гарсан юм. Үүнээс хойш тухайн байгууллага шүүхэд гомдол гаргаж, шүүх үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингээд шүүхээс зориулалтын дагуу болгох талаар шийдвэр гарсан юм. Шүүхийн шийдвэрийг хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй учир худалдаа үйлчилгээ орон сууц сургуулийн зориулалтаар, худалдаа үйлчилгээ орон сууц цэцэрлэгийн зориулалтаар, худалдаа үйлчилгээ нийтийн үйлчилгээ, төв цогцолбор оро сууцны зориулалтаар гээд гурван хэсэг болгон зориулалтыг нь өөрчилсөн. Тиймээс усан парк ч барих, орон сууц ч барих зориулалтаар газрыг нь олгосон байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж буй учир хотын дарга хууль зөрчөөгүй гэдэг тайлбарыг хэлээд байгаа юм. Анх энэ газар хууль ёсны дагуу олгогдсон уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа" гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн