Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Э.БОЛОРМАА: Өнөөдрийн сонголт шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл болно

Э.БОЛОРМАА: Өнөөдрийн сонголт шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл болно
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 29
Ерөнхий сайдын зөвлөх асан Э.Болормаа аавынхаа төрсөн нутаг болох Ховд аймгийн Засаг даргаар 2022 оны наймдугаар сарын 29-ний өдөр сонгогдлоо. Түүнийг Засаг даргаар сонгосон шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилж, батламжлах юм. Ингэснээр тэрээр аймаг, нийслэлийн засаг захиргаанд шилжсэнээс хойших анхны эмэгтэй Засаг дарга, шинэ түүхийн эзэн болж байна.  Тэгвэл Э.Болормаа гэж хэн бэ.  
Гэр бүлийн байдал
Э.Болормаагийн аав А.Энхбат нь ОХУ, Беларус, Австрали, АНУ, Монгол Улсад байгаль орчны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний аав 1987 оноос хойш ойн инженерээр ажлын гараагаа эхэлж, өнөөг хүртэл 35 жил Байгаль орчны салбарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн мэргэшсэн түшмэл ажээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр А.Энхбат нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм байна. Оны эхэнд тэрээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон ажилласан.
Э.Болормаа нь эхээс гурвуулаа. Тэрээр ганц бие, нөхөр хүүхэдгүй гэдгээ Ховд аймгийн иргэдэд өөрийгөө танилцуулах үеэрээ илэрхийлжээ.
Боловсрол, ажлын туршлага
undefined
Тэрээр АНУ-ын Орегоны их сургуулийн бакалавр бөгөөд эдийн засагч, олон улсын харилцаа мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв. 
Дараа нь буюу 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан.Тэр Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахад оролцсон. Энэ ч хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ахиц гаргах зорилгтойгоор Ерөнхий сайд болон МАН-ын улс төрийн дэмжлэгийг авч, Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшиж, ийнхүү сонгогджээ.
Хөрөнгө, орлогын мэдээлэл                                       
Э.Болормаа нь 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөхийн хоёр орон сууц, нэг оффис, нэг өвөлжөөтэй. Жилийн орлого нь 96 сая төгрөг, 164 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 510 саяын гадаад хадгаламжтай. Түүнчлэн 1.1 тэрбум төгрөгийн зээл, 20 сая төгрөгийн авлагатай. Мөн 30 сая төгрөгөөр үнэлэгдэх урлаг, түүхийн үнэт эдлэлтэй гэж 2021 онд АТГ-т мэдүүлж байжээ. Дэлгэрэнгүй ХОМ

Булган боомтыг Монгол Улсын гадаад худалдааны гол зангилаа боомт болгоно

Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсоны дараа Э.Болормаа байр сууриа илэрхийллээ.  
Тэрээр “Намрын тэргүүн сарын шинийн 2-ны өлзийн учрал бүрдсэн энэ өдөр та бүхний итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн хүсэл эрмэлзлийг өвөртөлж Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга болох түүхэн үүрэг хариуцлага оногдуулсанд гүн талархал илэрхийлье. Миний бие энэхүү өндөр хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас хувийг эзэлж, өрх гэрийн тулах багана, өндөр төрийн түших тулгуур болсон эмэгтэйчүүдийн нэр төр, авьяас мэдрэмжийг харуулах боломж гэж харж байна. Мөн сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулахыг хүсэж мөрөөддөг шинэ үеийн залуусынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд түүчээ болохоо ухамсарлаж байна. Монгол Улсын төр нийгэм, соён гэгээрлийн голомт болсон алс баруун хязгаар Ховд нутгийнхаа бахархал түүхийн буухиаг та бид энэ цаг үед залгамжилж байна. Өнөөдрийн та бүхний сонголт бол шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл гэж ойлгож болно.
Миний бие Ховд аймгийн засаг даргаар ажиллах үедээ дараах ажлуудыг хэрэгжүүлэх болно.
-Ховд аймагт сүүлийн 10 гаруй жил өвөлжилт хүнд байгаа билээ. Тийм учир нэн тэргүүнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд шуурхай орно
-Ховд аймаг, сумдын хог хаягдлын асуудлыг шийдэх болно.
-Өвлийн утаа зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Тиймээс Ховд аймаг болон сумдын утааны асуудлыг шийдэх шинэ технологи, олон улсын туршлага дээр суурилсан шийдвэрүүдийг гаргаж хамтдаа шийдлээ гаргаж явъя.
-Монгол улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх Шинэ сэргэлтийн бодлогыг Ховд нутагтаа хэрэгжүүлж жишиг аймаг болгохын төлөө ажиллана.
-Булган боомтыг Монгол Улсын гадаад худалдааны гол зангилаа боомтын нэг болгоно.
-Эрчим хүчний хомсдол байгаа энэ үед Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлж Ховд аймгаа бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангах болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн