Open iToim app
Парламент | 2 мин уншина

Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо

Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 28
УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Д.Даваа-Очирыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн. Харин УИХ-аас Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал нарыг санал болголоо. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: СЕХ-ны удирдлага солигдож болж байна. Ч.Содномцэрэн дарга 11 жил, Ц.Болдсайхан дарга таван жил ажиллаж байна. СЕХ-ны дарга, Нарийн бичгийн даргыг олонх болсон нам тавиад буулгадаг. Энэ удаад өөрөө өргөдлөө өгөөд явж байгаа ямар нэгэн шахалт дарамт байхгүй гэж ойлгож байгаа. СЕХ-ны боломж хумигдмал байдаг. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Төсөв мөнгөн дээр нь анхаарч өгөөрэй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Орж ирж байгаа нэр дэвшигчид дотор иргэний нийгэм, бусад намуудын төлөөллөөс орж ирж байгаа юу. Яг ямар процессоор явж байгаа вэ. Сонгуулийн үйл ажиллагааны зардлыг бууруулаад технологийн дэвшлийг ашиглаж байна. Технологийн давуу талаа ашиглаад цаашдаа сонгуулиа хийе. Залуучууд 2-3 сарын дотор энэ платформыг угсрах боломжтой гэсэн. Өнөөдөр томилогдож байгаа гишүүдэд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаарай.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Шинээр тавигдаж байгаа гишүүдийг мэдэхгүй юм. Энэ Их хурал асуудлыг цаашдаа ингэж шийдэж явах юм уу гайхаж байна. Хэдэн хүн өргөдлөө өгсөн гээд байх юм.  Яагаад СЕХ-ны гишүүд хоороороо өргөдөл өгөх болов. Би ч өргөдөл өгсөн гэдэг үгэнд итгэхээ болиод удаж байгаа. Өргөдлийг нь өгүүлчихсэн үү. Сонгуулийн төв байгууллагыг ингэж будлиантуулдаг нь Монгол Улсын төр засгийг зөв шударгаар байгуулж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Намайг Ерөнхий сайд байхад Ж.Мөнхбат гишүүд хар машин шатаагаад хар машин гэж хар мангас байна гэж байсан бол одоо хар машиндаа их хайртай болчихсон байна лээ. Шатаагаад байсан нөхдүүд тэр машинаар 60 гаруй суудал аваад гарч ирээд байгаа. Юманд жаахан нуруутай, голтой байгаарай. Бие даагчид дээр яагаад таслал хийсэн. Машины үйлдвэрлэгчид “Манай машин ингэхгүй. Энэ эксел үйлдэл байна” гэж мэдэгдсэн. Гэтэл Монголын төр үүн дээр ажиллаж байгаа юм байна уу. Ерөнхийлөгч гурав, УИХ гурав, шүүхээс гурван хүн СЕХ-ны гишүүд томилдог.
УИХ-ын гишүүн дарга Г.Занданшатар: 14 жилийн өмнө баталсан хуулиар төрийн жинхэнэ албан хаагчдаас УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс нэр дэвшүүлж томилно гээд заачихсан. Баатаржав генерал төрийн жинхэнэ албан тушаалтнаасаа чөлөөлөгдөөд улс төрийн албан тушаалтан болсон. Тиймээс оронд нь ЦЕГ-ын дарга Ж.Болд нэр дэвшиж байна. Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан дарга нар тэтгэвэртээ гарах болсон өргөдлөө өгсөн. Хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиснээр Ж.Болд, П.Дэлгэрнаран, Э.Түвшинжаргал, Д.Даваа-Очир нарыг СЕХ-ны гишүүнээр томиллоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн