Улс төр | 1 мин уншина

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 30
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна. Ингээд маргааш Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна. Учир нь тушаалд ЗГХЭГ-ын дэд дарга гарын үсэг зурдаг бөгөөд ЗГХЭГ-ын дэд дарга ээлжийн амралттай байгаа тул маргааш албажих аж. 
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байсан ч тэрээр ийнхүү Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газраа унагаах шийдвэр гаргахдаа "Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг унагаасан" гэж хэлж байв. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилуулах эцсийн шийдвэрийг гаргажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн