Зуны улиралд агаар салхинд гарахаас гадна рашаан сувилалд амрах нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн эрэлттэй рашаан сувиллын мэдээллийг онцлон бэлтгэлээ.
Уг сувилал нь Улаанбаатар хотоос 50 км зайд буюу Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4.5 км зайд Хатан туулын хөвөөнд байрладаг. Нэг ээлжиндээ 60 хүн хүлээж авах багтаамжтай бөгөөд өдрийн 30 мянган төгрөгийн үнэтэй. Сувилалд эмчлүүлэнгээ сагсан бөмбөг, ширээний теннис тоглох боломжтой. Утас: 70130099, 95113030
Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь нэг ээлжиндээ 100 хүн хүлээж авах боломжтой. Нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараахь саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдийг анагаах увидастай. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээн хийж үйлчилдэг байна. Өдрийн 35-45 мянган төгрөгөөр эмчлүүлэх боломжтой. Харин чөлөөт цагаараа караоке, номын сан, интернэт, гоо сайхны салоноор үйлчлүүлж болохоос гадна. тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог аж. Утас: 99196692, 98557085, 91913860, 99093324
Задгай цагаан рашаан сувилал
Уг сувилал нь Улаанбаатар хотоос 76 км зайд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг. Эднийх шавар, физик, уламжлалт, европ гээд бүх төрлийн эмчилгээг хийдэг. Эдгээр эмчилгээ нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж. Нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээж авах боломжтой. Өдрийн 35-40 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ. Утас 99156155, 99798060
Шаргалжуут рашаан сувилал
Шаргалжуут сувилал нь Баянхонгор аймгийн төвөөс зүүд хойд зүгт 60 км зайд байрладаг. 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан нарын ихэс дээдсүүд рашаан дээр судалгаан хийн, хүн эмчлэх аргад ашиглахаар болсон байдаг. Хожим Энэтхэгийн Рихе Азала хэмээх хүн рашаан дээр гурван жил даян хийж, 64 төрлийн өвчнийг анагаах 108 төрлийн рашаан байгааг тодорхойлсон байдаг аж. Шаргалжуут сувилал нь нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай. Рашаанд орох, рашаан уух, рашаан утлага, шавар эмчилгээ хийлгэхээс гадна иог бясалгал хийж болох юм байна. Утас 70003033, 70003032, 95829918
Галт халуун рашаан сувилал
Галтын рашаан нь хасах цэнэгтэй ионоор баялаг, цэвэр ойн агаар, байгалийн халуун, хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар аж. Уг сувилал нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос 165 км зайд оршдог. Бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ, биеийн тамирын эмчилгээ, шавар эмчилгээ, давсан агуй, давсан зам, элсэн шарлага, ургамлын үнэр эмчилгээ, хөгжим эмчилгээ, барагшун засал, саам эмчилгээ, хануур, төөнүүр, бумба засал, иллэг, бариа засал, амин дэм засал, ион эмчилгээ хийдэг. Утас нь 352885, 98008083, 98283080
Булагтай нь Улаанбаатар хотоос 75 км зайд буюу Төв аймгийн Эрдэнэ суманд оршдог. Нэг ээжлиндээ 100 хүн хүлээж авах боломжтой. Утас: 98708546, 98806883, 88185723
“Гранд мед” эмнэлэгийн харьяа “Баатарван” сувилал нь Улаанбаатар хотоос 580 км зайд оршдог. Жилийн дөрвөн улирлын онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулдаг. Нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээж авах боломжтой. Энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Өдөр бүр сувилалын эмчилгээ хийх ба физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгой бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих гэх мэт үйлчилгээ үзүүлнэ. Утас: 77010000
Мойлтын тохой амралт сувилал
Мойлтын тохой сувилалд эрүүл мэндийн даатгалаар болон өндөр настнууд 60 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Эднийх уламжлалт болон физик эмчилгээгээр үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар хотоос 49 км зайд оршдог бөгөөд нэг 150 хүн хүлээж авах боломжтой. Утас 70110027, 95955708, 88180270
Оргил рашаан сувилал нь нэг ээлжиндээ 300 хүн хүлээж авдаг. Эднийх рашаан уух, рашаан ваннд орох, шавар эмчилгээ, усан эмчилгээ, физик эмчилгээ, зүү төөнө засал, эмчилгээний биеийн тамир, татлага засал, хүчилтөрөгчийн коктейль эмчилгээний хоол зэрэг хосолсон эмчилгээ хийдэг байна. Даалтгалаар өдрийн 31800, даатгалгүй бол 40200 төгрөгөөр үйлчлүүлнэ. Утас нь 11342093, 11342092
Арга билэг амралт сувилал
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Арга билэг сувилал нь Улаанбаатар хотоос 50 км зайд оршдог. Нөхөн сэргээх үйлчилгээтэй Арга билэг амралт сувилалын цогцолбор нь нэг ээлжиндээ 50 хүн хүлээж авдаг. Эмчийн үзлэг, зөвлөгөө, ЭХО оношлогоо, Эмчилгээний хоол, Бүх төрлийн бариа засал, Зүү эмчилгээ, Монгол эмийн эмчилгээ, Хаш чулуутай цахилгаан массаж, Усан эмчилгээ, лаа, гүүний саам, саун, цөс угаах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Эднийд өдрийн 40 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Утас нь 99183818, 98173918, 98083918, 98119540
Тус сувилал нь Богдхан уулын өвөрт Зайсангийн амны эхэнд байрлан уламжлалт анагаах ухааны эмчилгээ сувилгаа үзүүлдэг. Зүү төөнүүр, Бариа засал, Бумба, Алт, мөнгөн түрэм, шавар, парафин зэрэг кабинетуудтай. Мөн сэтгэл зүйн эмчилгээг хавсардаг. Утас нь 70181044
Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Жаргалант тосгон, Хайлаастын аманд байрладаг. Уг сувилал нь зөвхөн ахмадуудыг амраах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Утас 98997697, 94947697, 94773701
Сонгино амралт нөхөн сэргээх сувилал
Уг сувилал нь нэг ээлжиндээ 50 хүн хүлээж авах боломжтой. Улаанбаатар хотоос 26 км буюу Сонгинохайрхан уулын өвөрт оршино. Уламжлалт нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, хоол боловсруулах эрхтний архаг өвчин, элэг цөс, нойр булчирхай, чихрийн шижин болон үе мөч, захын мэдрэлийн архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвсэлтэй хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийдэг байна. Утас нь 96159922, 70492121
Аварга тосон рашаан сувилал
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд оршдог. Уг рашаан сувилалд арьсны эмгэг, харшил, хордлогын нөлөөтэй эмгэг, сахарын диабет, бодисын солилцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэг, хамар, хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн дараахь үед ирж эмчлүүлэх боломжтой. Утас 70003034, 95829918, 96363032
Уг рашаан сувилал нь Архангай аймгийн Батцэнгэл суманд оршдог. Эднийх шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээ хийдэг. Утас нь 99595994, 99333212
Сувд сувилал нь Архангай аймагт байрладаг. Эмийн эмчилгээ, усан эмчилгээ, уламжлалт эмчилгээ, бүх биеийн бариа, гэрлийн эмчилгээ, цахилгаан эмчилгээ, шавар буурцгийн шавар эмчилгээ, хүзүү, нурууны татлага хийдэг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээж авах боломжтой. Утас 99119018, 99339883