Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Ц.Баатархүү: СЕХ АН-ын 76 нэр дэвшигчийг бүгдийг нь бүртгэсэн

Ц.Баатархүү: СЕХ АН-ын 76 нэр дэвшигчийг бүгдийг нь бүртгэсэн
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 28
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдын үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчдийг гүтгэсэн увайгүй мэдээллийг улс төрийн намууд явуулахгүй байх, мөнгөөр биш мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдье гэдгийг уриалж байна. Улс төрийн нам, тэр дундаа эрх барьж буй МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концесс, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний намууд руу гүтгэсэн, харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад Ардчилсан нам харамсч байна. Ийн мэдээллийг хэн, хаанаас явуулж байгааг АН-ын хуульчид олж тогтоосон. Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг асуудал биш бодлогоор өрсөлддөг. АН-ын 76 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүгдийг нь бүртгэсэн байхад зарим гишүүдийг бүртгээгүй гэсэн төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаад харамсч байна. Цагдаагийн ерөнхий газар нэр дэвшигчдийн талаар өмнө нь ял шийтгэл авсан эсэх талаар лавлагаа авдаг бөгөөд 76 нэр дэвшигч дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, татварын өргүй гэх мэт холбогдох мэдээллүүд нь хуульд нийцсэн гэдгийг баталгаажуулж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. Энэ бүхэн өөрсдийнхөө алдааг нууж, бусад өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна. Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биенээ харлуулж байгаад өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд олон түмэн үзэж байгаа юм. Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. 
undefined
Ардчилсан намын хуулийн хэлтсийн хуульч Б.Хонгорзул: Нам мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгаа хийдэг. Сонгуулийн үйл ажиллагаанд иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Эрүү, Зөрлийн хуулиар хамгаалдаг. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн сонгогдох, нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын байгууллагад өгсөн байгаа. Сонгогчийн сонгох эрхэд зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг төлбөртэй, давтамжтайгаар түгээж байгаа нь сонгогчийн сонгох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ мэт үйлдлүүдийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн