Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Хятад иргэдийг олноор авчирч, мөнгө угаасан байж болзошгүй хүмүүс нь тодорхой болсон

ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Хятад иргэдийг олноор авчирч, мөнгө угаасан байж болзошгүй  хүмүүс нь тодорхой болсон
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 30
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан баг тусгай ажиллагаа явуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 гаруй хятад иргэнийг илрүүлж, байршиж байсан зочид буудлуудад нэгжлэг хийсэн. Энэхүү тусгай ажиллагааны талаар мэдээллийг ТЕГ болон ЦЕГ-ын дарга нар Засгийн газрын хуралдаанд хаалттай мэдээлэл өгснийхөө дараа хэвлэлийнхэнд товч тайлбар өглөө.
-ТЕГ-ын дарга Д.Гэрэл: БНХАУ-ын иргэдтэй холбоотой үүссэн энэ асуудал мөнгө угаах хэмжээнд яригдаж байна. Мөнгө угаах гэдэгт тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Хураасан бүх хардуудыг үзнэ. Манай кибер алба, Цадаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж нарийвчлан тогтооно. БНХАУ-ын иргэд таван буудалд хуваагдсан байдалтай байсан. 
Эдгээр хятад иргэд нь өнгөрсөн наймдугаар сараас хойш цувж болон бөөнөөр орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сараас хойш ТЕГ болон ЦЕГ хооронд мэдээлэл авагдаж эхэлсэн гэсэн үг. Бид мэдээллээ солилцож байсны үндсэн дээр цаашид энэ асуудал хэрхэн яаж өрнөхийг ажигласан. Дараагийн сар буюу есөн сард 80 хүн, дараагаар нь аажмаар энэ тоо өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Энэ ажиллагааг зохион байгуулж байгаа хүн нь тодорхой байгаа. Яг одоо байцаалтаа өгч байгаа, үр дүнг нь хараахан гараагүй байгаа. Гол хүн нь БНХАУ-ын нэг иргэн, нөгөө талд нэг монгол хүн байгаа. Эдгээр хүн хятад иргэдийг тусгай зохион байгуулалтад оруулж, таван зочид буудал ашиглуулсан явдал гарсан. ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч, ажиллагаа дуусаагүй явагдаж байгаа учраас одоо нарийн зүйл ярихгүй. Саатуулагдсан иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютер,  10000 гаруй сим картыг хураан авсан.  Энэ сим картууд ямар ч хяналтгүй тараагдсан байна. Үүнийг журамлах байдлыг бид анхаарах хэрэгтэй болсон байна. Хуулиар зохицуулах болсон. Ямар үүрэн телефоны дугаар байсныг хувийн байгууллагын эрх ашгийг хүндлэх үүднээс энэ удаа хэлэхгүй.
Бүх үйл ажиллагаа бүрэн хяналтад байгаа. Айдаст хүрэх ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэвэл наймдугаар сараас хойш бүх үйл ажиллагааг тагнуул, цагдаа бүрэн хяналтдаа авсан. Цахим орчинд аюулгүй байдал алдагдаж болзошгүй учраас ТЕГ-аас анхаар чажилласан.  Одоогоор 800 хүнийг нэг дор хорих байгууламж байхгүй байна, хорих ч боломж алга. Тухайн буудлуудын байсан газарт нь байлгаж байгаа. Харин удирдаж зохион байгуулсан хүмүүсийг саатуулсан. Тэднээс мэдээллийг нь авч байгаа.  Дөрвөн хятад иргэн, нэг монгол иргэнийг саатуулсан байна.
Хятад иргэдийн ихэнх нь жуулчны визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн.  Тиймээс  бид албадан гаргах бүрэн эрхтэй. Хятадын Элчин сайдын яам манай бүх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ асуудал дээр Хятадын Элчин сайдын яамны дэмжлэгийг авч, хятад иргэдийг албадан гаргах ажлыг хамтран зохион байгуулна гэж бодож байна гэлээ.
undefined
-ЦЕГ-ын дарга С.Баатаржав: Тодорхой мэдээллийг ТЕГ-ын дарга өглөө. Уг үйл ажиллагаа аль нэг намын санхүүжилтээр зохион байгуулж байсан ажиллагаа биш. Нийгэмд ямар нэгэн хор хохирол учруулаагүй. Шалгалт эд хийгдэж байна. Бичиг баримттай холбоотой асуудал шалгагдаж буй учир ямар нэгэн байдлаар ийш, тийш нь явуулахгүй. Хятад иргэд одоогоор байрлаж байсан буудлуудаа байгаа. Тэдний виз болон хураагдсан компьютер, гар утас, сим карт цэргийг шалгаж байна. Байрлаж байсан буудлууд болон үүрэн телефоны операторуудыг мөн шалгана. Энэ хэргийг зохион байгуулагчаас бусад иргэнийг нутаг буцаана. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн