“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган цэргийн дээд генерал цол олгоно. Тэр дундаас Монголын анхны эмэгтэй генерал төрөх аж. Тодруулбал, Батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт генерал цол олгохоор болсон байна.