Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Хятадын орон нутгийн удирдлагууд нүүрсний импортыг нэмэгдүүлэхийг уриаллаа

Хятадын орон нутгийн удирдлагууд нүүрсний импортыг нэмэгдүүлэхийг уриаллаа
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 28
БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Жилин мужийн захирагч Хан Жун түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдлаас шалтгаалсан эрчим хүчний хомсдлыг арилгахын тулд ОХУ, Индонез болон Монгол Улсаас авах нүүрсний импортыг нэмэгдүүлэхийг уриаллаа.
Тэрээр даваа гаригт орон нутгийн эрчим хүчний компаниудтай уулзалт хийх үеэрээ нүүрсний нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд олон эх үүсвэрээс түүхий эд татан авах шаардлагатай байгааг онцолсон байна. Улмаар мужийн удирдлагууд ӨМӨЗО-оос нүүрс татан авах нийлүүлэлтийн гэрээ байгуулах тусгай багийг томилохоор болсон аж.
БНХАУ-ын эрх баригчид 2017 онд НҮБ-ын хоригийн хүрээнд Хойд Солонгосоос нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргасан. Улмаар Хойд Солонгостой хил залгаа Хятадын Жилин, Ляонин болон ойролцоох Хэбэй, Хэйлунзян мужууд нүүрсний хомсдолд орох болж, шинэ эх үүсвэрүүдээс түүхий эд татах шаардлагатай болсон юм.
Мөн Бээжин энэ онд нүүрсний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбоотойгоор 10 гаруй мужид эрчим хүчний хуваарилалт хийх үүрэг өгч, тариф тогтоосон. Ингэснээр Хятадын эрчим хүчний компаниуд ихээхэн алдагдалд орж, түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдлыг хурдан хугацаанд арилгахыг орон нутгийн удирдлагуудаас шаардах болжээ.
Хонконг дахь Ази-Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний стратеги, эдийн засгийн судалгааны “Lantau Group”-ын Хятадын эрчим хүчний бодлого судлаач Дэвид Фишман энэ талаар “БНХАУ-ын үнийн системийн алдаа дутагдал нь өнөөгийн түүхий эд, эрчим хүчний хомсдолын шалтгаан юм. Хятадын нүүрсний эрчим хүчний үйлдвэрүүд ашигтай ажиллахад тун хүнд болсон. Богино хугацаанд асуудлыг шийдэх цорын ганц арга бол нүүрсний олборлолт эсвэл импортыг нэмэгдүүлэх явдал юм. Эс бөгөөс хэрэглэгчид цахилгаан, дулааны төлбөрт илүү өндөр үнэ төлөхөөс өөр сонголтгүй” гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNBC 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн