Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Т.Доржханд: Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооц

Т.Доржханд: Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооц
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 4
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шахмал түлшний асуудлаар асуулга тавьж байгаа талаараамэдээлэл хийлээ. Тавантолгой түлш компанийн ажилчид цалинг нь үндэслэлгүй хассан шалтгаанаар ажил хаясан. Үүнэээс болж нийслэлд шахмал түлшний хомстол үүсээд байгаа билээ. 
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гэр хорооллын иргэд шахмал түлш авахаар хонож байна. Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Улаанбаатар хотоос сонгогдсон 22 гишүүн байдаг. Харамсалтай нь, иргэд галгүй байхад чимээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд асуулга тавьж байна. Нүүрсний үйлдвэрлэлээ сэргээн засварлалаа, ямар нэгэн асуудал байхгүй гэж байсан албан тушаалтнууд чимээгүй болчихлоо. Тиймээс энэ асуудлаа УИХ дээр орж ирж ярь. Бид Засгийн газарт хангалттай их эрх мэдлийг өгсөн. Ядаж хянаж шалгадаг, байцаадаг, хариуцлага тооцдог эрхээ УИХ эдэлье. Засгийн газар ажлаа хий. Хийж чадахгүй байгаа сайд нартаа хариуцлага тооц. Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлыг эхлүүлж байна. Авлига албан тушаал авчихсан томоохон акулуудтай нь тулна гэдгээ хэлье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн