Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

Ч.Базар: Нийгмийн сэтгэл зүй маш тогтворгүй болж байна. Учир нь...

Ч.Базар: Нийгмийн сэтгэл зүй маш тогтворгүй болж байна. Учир нь...
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 11
Монголчуудын дунд түгээмэл байдаг сэтгэл зүйн асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдэх тухайд Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн захирал, доктор Ч.Базараас тодрууллаа.
-Та түрүүнд сэтгэл зүйн тогтворгүй байдлаас болж, хүмүүс амиа хорлоход хүрч, улмаар нийгмийн сэтгэл зүй сөрөг үзэгдэл бий болж байна хэмээн хэлсэн. Энэ асуудлыг бууруулахын тулд сэтгэл зүйч нар юу хийх хэрэгтэй вэ?
-Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй байдал бол хувь хүний сэтгэл зүйн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Тогтворгүй байдал нь ажилгүйдэл, ядуурал зэргээс үүсдэг. Нийгмийн сөрөг үзэгдлүүд ихсэх тусмаа нийгмийн сэтгэл зүй маш тогтворгүй болно. Амиа хорлолт дээр жишээ татвал,  хүн амын тоотойгоо харьцуулсан судалгаагаар Монгол Улс гуравдугаарт бичигдэж байна. Тэр тусмаа хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс амиа хорлох боллоо.  Энэ нь стресс бухимдлаа давж гарч чадахгүй байгааг илэрхийлж байна. Сэтгэл судлаачид амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг хүмүүст өгч,  нийгэмд үйлчлэх ёстой.
-Хүн сэтгэл зүйчид жилдээ хэдэн удаа хандах ёстой вэ. Тогтсон судалгаа байдаг уу?
-Монголд сэтгэл зүйчдийг зөвхөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй л харьцдаг гэх туйлширсан ойлголт байдаг. Хувь хүн ямар нэгэн асуудлаа эхлээд өөртэйгөө ярилцаад, шийдэж чадахгүй бол шууд сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Бид сэтгэл судлаачаас зөвлөгөө авдаг даатгалыг бий болгох тухайд хэлэлцээд явж байна. Мөн Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгт орон тооны сэтгэл судлаачаар ажиллуулах тогтоол гаргасан.
-Сэтгэл судлаачид нийгэмдээ ямар оролцоотой байх ёстой вэ?
-Сэтгэл судлалыг бүх ШУ-ны үндэс гэдэг. Тиймээс сэтгэл судлаачдын үүрэг оролцоо чухал. Тиймээс салбар бүрийн сэтгэл судлаачдын цуглуулсан мэдээллийг боловсруулсан тохиолдолд төрийн бодлого хүн рүүгээ чиглэх юм. Тиймээс бид нийгмийн сэтгэл зүй өнөөдөр ямар байна, түүнд сэтгэл судлаачдын үүрэг оролцоо ямар байна гэдгийг нэгтгэж, илтгэл хэлэлцүүлнэ. Дараа нь улс төрийн бодлого гаргагчдад хүргэнэ. Үүгээрээ илүү ач холбогдолтой.
-Байгууллага бүр сэтгэл зүйчтэй байх ёстой гэдэг. Ингэснээрээ ямар давуу талтай юм бэ?
-Сэтгэл судлаачтай байгууллагын хөдөлмөрийн бүтээмж өндөр болон хөдөлмөрийн аюулгүй байдал сайн хангагдсан байдаг. Байгууллагын сэтгэл судлаач нь  Удирдлага хамт олонтойгоо яаж харьцах юм, хамт олон удирдлагатай яаж харьцах вэ, хүртээмжид хүмүүсийн тав тухтай байдал нь хэрхэн нөлөөлж байна вэ зэргийг байнга судалдаг. Тухайн байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй.
-Сэтгэл судлалын салбарын боловсон хүчний хангамж, хүний нөөцийн чадавх ямар байна. Хангалттай бэлтгэгдэж чадаж байна уу?
-Сэтгэл судлаачийн хэрэгцээ нийгэмд маш их. Үүнийгээ дагаад сэтгэл судлаач бэлддэг  их дээд сургуульд Монголд 14 байна. Манай сургуульд  элсэж  сэтгэл судлаач болох гэж байгаа хүмүүсийн ихэнх нь “дөрвөн жилийн дараа төгсөөд ажлын байр байгаа юу” гэж асуудаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн