Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Японы Засгийн газар болон Дэлхийн банкны хамтарсан тэтгэлэг зарлагдлаа

Японы Засгийн газар болон Дэлхийн банкны хамтарсан тэтгэлэг зарлагдлаа
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 15
Япон улсын Засгийн газар болон Дэлхийн банк хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь хөгжиж буй орны тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан залуучуудад магистрын зэргээр суралцах боломжийг олгож, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. “JJWBGSP” нь Америк, Африк болон Японд байрлах их дээд сургуулиудад 14 түнш орнуудыг хамруулсан 200 гаруй төрлийн програмтай тэтгэлэгт хөтөлбөртэй билээ.
Тэтгэлгийн хэмжээ
-Сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, болон бусад аяллын зардал багтсан.
Тавигдах шаардлага
-Дэлхийн банкны гишүүн болон хөгжиж буй орны иргэн байх
-Хөгжингүй орны давхар иргэншилгүй байх
-Эрүүл байх
-Бакалавраа төгсөөд гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх
-Дэлхийн банкинд цусан төрлийн холбоо, эсвэл танил талгүй байх.
Тэтгэлэгт бүртгүүлэх
Тэтгэлэгт хөтөлбөрт “JJ/WBGSP” албан ёсны веб хуудсаар бүртгүүлэх бөгөөд, уг бүртгэл нь 2018 оны дөрөвдүгээр сарын 12 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд суралцах сургуулиа сонгон материалаа өгч тэнцсэн байх ёстой. Үүний дараагаар “JJ/WBGSP” -рүү өргөдөл өгөх эрхтэй болох юм.
Хүсэлт гаргагч нь анкетыг бөглөхдөө шаардлагатай нэмэлт бичиг баримтыг хавсарган явуулахаас гадна магистрын хөтөлбөрт элсэх өргөдлөө бичиж явуулна.
Хэрвээ та сонгосон сургуульдаа тэнцсэн бол тухайн сургуулиас таны мэдээллийг бусад оюутны мэдээллийн хамт “JJ/WBGSP” -ийн удирдах комисст хүргүүлж тэтгэлэг олгох талаарх шийдвэрийг гаргах болно.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.worldbank.org/en/programs/scholarships холбоосоор аваарай.
Эх сурвалж: TWB
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн