Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Монголын төмөр зам ТӨХК болон УБТЗ ХНН-ийн хамтарсан уулзалт боллоо

Монголын төмөр зам ТӨХК болон УБТЗ ХНН-ийн хамтарсан уулзалт боллоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 15
Манай улсын нүүрсний экспортын тээвэрлэлт нь авто замаас өөр гарцгүй, ковид цар тахлын нөлөөнд нэрвэгдэж, хилийн боомт дээр тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн томоохон хүндрэл. бухимдлыг үүсгээд байгаа билээ. Экспортын шинэ гарц болсон төмөр замыг экспортлогчид төдийгүй нийтээрээ илүү хүсэн нэхэмжилж, шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтын явц дээр анхаарал хандуулсаар байгаа юм.
undefined
undefined
Тэгвэл өнөөдөр Монгол улсын үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгож, төмөр замын шинэ бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүргийг төрөөс хүлээсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан болон холбогдох инженер, техникийн ажилтнууд оролцож, шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад даруй оруулах, шинэ төмөр замаар тээвэрлэлт хийх бэлтгэл ажлыг хангуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, хамтран ажиллах талаар ярилцсан байна.
undefined
undefined
Төмөр зам нь төмөр замтайгаа л холбогддог хатуу зарчимтай. Үндэсний төмөр зам маань хувь нийлүүлсэн төмөр замтайгаа холбогдож далайн чиндад хүрж, экспортоо төмөр замаар тээвэрлэхээр тохиролцлоо. Ингэснээр олон жил дуншиж, өчнөөн засгийн нүүр үзсэн төрийн бодлого маань цаасан дээрээс ажил хэрэг болох эхлэх тавигдлаа. Төмөр замын тээвэртэй өрсөлдөх хямд, байгальд ээлтэй тээвэр байхгүй байгаа нь бодит үнэний дээр далайд гарцгүй, Евро Азийн транзит тээврийн хамгийн дөт коридор, газар зүйн байршилтай манай улсын хувьд төмөр зам бол нэг зах зээлийн хараат байдлаас гарах цорын ганц гарц юм.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн