Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсантай холбоотойгоор тус тэтгэлэгт хэрхэн бэлдэх, шалгуур үзүүлэлтийн талаар “Hungarian University of Agriculture and Life Sciences”-д докторын зэргээр суралцаж байгаа Э.Мөнхнасантай ярилцлаа.
-Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хэзээнээс хамрагдаж, ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
-Би Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Анх 2019 онд мастерын тэтгэлэг авсан. Хүнсний инженер ( Food Science and Technology Engineering ) -ээр мастерын зэргээ 2021 оны зургадугаар сард хамгаалсан бөгөөд одоогоор доктортоо суралцаж байна.
-Унгар улсыг яагаад сонгон суралцахаар болсон бэ. Мөн суралцан буй их сургуулийнхаа талаар бидэнд сонирхуулна уу. Тус сургуулийн онцлог юу вэ?
-Унгар улс нь Европын төвд байрладаг юм. Европын бусад орнуудыг бодвол амьдралын өртөг харьцангуй бага. Мөн Европын аль ч орон руу аялахад тохиромтой, ойр байрладгаараа онцлогтой. Байгалийн үзэсгэлэнтэй газар ихтэй, тайван амгалан сайхан орон юм. Иймд Унгарт суралцахаар болсон доо.
Би “Hungarian University of Agriculture and Life Sciences” (MATE)-д суралцдаг. Манай сургууль нь Европтоо томоохонд тооцогдох Хөдөө аж ахуйн сургууль юм. Одоогоор 30 гаруй мэргэжлээр бакалавр, мастер, докторын зэргийг олгож байна.
-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн давуу тал нь юу вэ. Тэтгэлэгт хамрагдахад юуг голчлон хардаг вэ?
-Монголоос жил болгон 200 оюутан шалгаруулж Унгарын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Тиймээс боломж их байдаг. Мөн тэтгэлгийн материалаа бүгдийг нь онлайн хэлбэрээр авдаг учир таниас нэг ч төгрөг гарахгүй гэдгээрээ онцлог болон давуу талтай.
Тус тэтгэлгийг авснаар сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал 100 хувь олгоно. Мөн сар бүрийн стипенттэй, оюутны байр нь үнэгүй байдаг. Стипентийн хувьд бакалавр болон магистрын оюутнуудад 43,700 форинт /133.56 ам.доллар / олгодгоос гадна үүн дээр нэмээд оюутны байранд байхгүй, өөрөө байр түрээсэлж амьдарна гэвэл нэмэлт 40,000 форинт /122.25 ам.доллар / олгодог байгаа. Харин докторын оюутнуудын хувьд эхний дөрвөн семестр 140,000 форинт, сүүлийн дөрвөн семестрт 180,000 форинт / 550.12 ам.доллар / нэмээд байрны 40,000 форинт олгодог. Уг тэтгэлэг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 эхэлж бүртгэлээ нээдэг. Материал илгээх сүүлийн хугацаа нь 2022 оны нэгдүгээр сарын 15-нд юм. Тиймээс та тэтгэлэгт материалаа өгөх гэж байгаа бол яг одоо тохиромжтой цаг хугацаа нь юм шүү.
-Унгарын Засгийн газрын тэтгэлэгт бэлдэж, сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү. Сонирхон буй хүүхдүүд хаанаас мэдээллээ авч, юунд сайн анхаарч бэлдэх хэрэгтэй вэ?
-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээллийг https://www.meds.gov.mn/post/104099, https://stipendiumhungaricum.hu гэх энэ хоёр хаягаас дэлгэрэнгүй авах боломжтой. Энэ хаягууд дээр ямар мэргэжлээр сурах, бүрдүүлэх материал болон шаардлагын талаар дэлгэрэнгүй заасан байдаг. Харин гол анхаарах зүйлс гэвэл “Motivation Letter болон голч дүн” тиймээс тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаа бол одооноос дүн дээрээ анхаараарай. “Motivation letter” бичихдээ яагаад Унгар улсыг суралцахаар сонгосон мөн сонгосон мэргэжлээ яагаад сонгосон гэдгийг сайн тайлбарлаж бичих хэрэгтэй. Хамгийн гол нь энэ тэтгэлгийг авч, энэ мэргэжлээр суралцсанаар эргээд юуг хийж бүтээх боломжтой гэдгийг харуулах нь чухал гэж бодож байна. Тэтгэлэгт бүртгүүлэх шаардлагатай материалыг дурдвал:
3. Хэлний мэдлэгийн түвшин тодорхойлсон гэрчилгээ
4. Бакалавр, хэлний бэлтгэлд арванхоёрдугаар ангийн гэрчилгээ, Магистрт бакалаврын диплом, доктор болон мэргэжил дээшлүүлэх бол магистерын диплом
5. Сургалтын бичиг баримт дээрх дүн
7. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас зэрэг багтана.
-Тус улсад суралцах нь ямар давуу талтай вэ. Гадаад оюутан суралцахад хэр ээлтэй, хөнгөлөлттэй байдаг вэ?
-Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил болгон 80 гаруй орноос 5000 орчим оюутнууд шинээр суралцахаар ирдэг. Тиймээс оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа, хөнгөлөлт урамшуулал маш их байдаг. Нийтийн тээвэр болон үзвэр үйлчилгээнд оюутны хямдрал олон байдаг. Унгар улсад суралцах нэг давуу тал нь олон орны хүүхдүүдтэй танилцаж, тэдний ёс заншлаас суралцаж, мэдэх сайхан боломжууд нээгдэх юм.
Мөн Унгар улсын Засгийн газрын тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын зэрэгт олгогддог нь суралцах хүсэлтэй бүхий л хүүхдүүдэд давуу тал болж өгдөг.
-Унгар улсад суралцахын өмнө зайлшгүй мэдэх зүйлс юу вэ?
-Онлайн аппликейшн бөглөхдөө хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол хувийн мэдээллээ эмх цэгцгүй дутуу оруулах мөн суралцах сургуулийн дарааллаа буруу оруулах байдаг. Иймд эдгээр зүйлсэд сайн анхаарахыг зөвлөж байна. Унгарт англи болон унгар хэлээр суралцах бүрэн боломжтой бөгөөд унгар хэлэр сурах бол эхний нэг жил мөн л тэтгэлэгтэй суралцуулдаг.
Эцэст нь хэлэхэд бүгдэд амжилт хүсье. Өөрийгөө битгий голоорой. Та чадна. Боломж хүн бүрд ижил тэгш байдаг юм шүү. Хичээгээрэй!