47.1.Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно: 47.1.1.энэ хуулийн 46.3.5, 46.3.6-д заасан санал; 47.1.2.тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал; 47.1.3.нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал. 47.2.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно: 47.2.1.баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн 47.2.2.сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн бол хүчингүйд тооцно гэжээ.