Open iToim app
Сонгууль | 1 мин уншина

Нэр дэвшигч Ж.Чинбүрэн жилийн 72 сая төгрөгийн орлоготой

Нэр дэвшигч Ж.Чинбүрэн жилийн 72 сая төгрөгийн орлоготой
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 3
Vонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр АТГ цахим хуудсандаа нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулсан билээ. Шинээр сонгуульд нэр дэвшиж байгаа эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүн тус бүрээр хүргэе. 
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг МАН-аас нэр дэвшигч, гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 72 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 15 сая төгрөг гэжээ. Тэрээр нийт 155 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц нэг, зуслангийн нэг байшинтай.
Мөн 180 сая төгрөгийн туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, суудлын Subaru, Forester машинтай. 84 сая төгрөгийн 120 хонь, хурдан удмын гурван адуу, 20 адуу, гурван үхэртэй аж. Мөн 55 сая төгрөгийн хоёр газар эзэмшдэг. Түүнчлэн 114 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлстэй, 19 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Харин 280 сая төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК-д 1616 ширхэг хувьцаа, Си Эй Би Эм И Ди ХХК-ийн 40 хувийг ногдол ашиг авдаг. Мөн 142 сая төгрөгийн бэлэг, үйлчилгээ, өв, залгамжлал, хандивын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн