Харшлын улирал эхэлж байгаатай холбогдуулсан Интермед эмнэлгээс бэлтгэсэн дараахь зөвлөмжийг хүргэж байна.
Улирлын харшил гэдэг нь жилийн тодорхой үед илэрдэг найтаалгах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдэгтэй өвчин билээ.
Улирлын харшлын гол шалтгаанд:
Ихэихидээ хүмүүс эдгээр зүйлст хариу урвал үзүүлдэггүй харин улирлын харшилтай хүмүүсийн дархлаа тогтолцоо тэдгээрийг биед хортой гэж таньж хэт мэдрэгшдэг тул зовиурууд илэрдэг. Ихэнх хүмүүс хүүхэд эсвэл залуу насандаа харшилтай болдог. Улирлын чанартай харшил нь насан туршийх ч зовиурууд ихэсч эсвэл багасч болно. Улирлын харшил нь удмаар дамждаг. Зарим хүмүүс улирлын харшилтай адил шинж тэмдэгтэй боловч жилийн турш харшлын шинж тэмдэг үргэлжлэх нь байдаг.
Жилийн турш үргэлжилдэг энэхүү харшлын шалтгаанд:
Харшилтай зарим хүүхдүүд астматай байдаг. Тэр тохиолдолд хүүхдэд амьсгалахад хүндрэлтэй болдог.
Улирлын харшлын зовиуруудад:
Хоолой өвдөж, чих хоолой загатнах
Нойргүйдэлт, ажлын идэвхи буурах гэх мэт орно.
Бага насны хүүхдүүд ихэвчлэн хамраа нийж чаддаггүй тул нусаа татах, ханиалгах эсвэл хоолойгоо ихээр засдаг. Хоолой загатнаснаас болж тагнайгаа таших, хамар битүү бол амаараа амьсгалах гэх мэт үйлдлийг мөн хийдэг.
Хүүхдүүд өөрсдөө харшил гэж мэдэхгүй харшлын шалтгааныг мэдэхгүй учир хүндрэх аюултай байдаг. Харшилтай хүүхдийн хичээлийн, биеийн хүчний идэвхи буурдаг. Хүүхэд тань танд зовиураа хэлэхгүй байж болно. Та зовиуруудыг жилийн нэг үед илэрч байгааг эсвэл хүүхдийн царайнаас нь харж мэдэж болно.
Улирлын харшил нь 2-оос бага настай хүүхдүүдэд илт мэдэгддэггүй хэрвээ танай хүүхэд 2-оос бага настай болон дээрхи зовиуруудаас илэрч байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөж шалтгааныг нь тодорхойлох хэрэгтэй.
Улирлын харшлын шинжилгээ хийлгэж болох уу?
Болно. Эмч хүүхдэд тань илрэх зовиуруудын талаар асуумж авч, харшлын арьсны шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Арьсны шинжилгээний үед эмч боломжит харшил үүсгэгчдийг таны арьсан дээр дусаагаад тэр хэсгийг бага зэрэг цоолж аллергенийг оруулна. Дараа нь таны арьсан дээр өөрчлөлт гарахыг хүлээнэ.
Улирлын харшлыг яаж эмчлэх вэ?
Улирлын харшилтай хүмүүс эдгээр аргуудыг ашиглаж зовиуруудыг багасгана:
Хамраа угаах: Хамраа угааснаар таны хүүхдийн хамар дотор байгаа тоос тоосонцруудыг гаргана.
Стеройд хамрын цацлага: Эмч нар юуны түрүүнд стеройд хамрын цацлагын жорыг бичиж өгдөгч үр дүн нь гарах гэж уддаг. Стеройд цацлагыг хүүхэд 2 сараас илүү хэрэглэх бол эмчийн хяналтан доор хэрэглэх хэрэгтэй. Хамар битүүрч шингэн нус гоожиж байвал стеройд хамрын цацлага хэрэглэх нь зүйтэй.
Антигистамин: Энэ эмийн бэлдмэлүүдийг нь загатнах, найтаах, нус гоожих үед хэрэглэнэ. Зарим антигистаминууд таны хүүхдийг амархан ядрамтгай болгодог бага насны хүүхдүүдэд зөвлөдөггүй.
Харшлын эсрэг тариа: Эдгээр тариа нь бага тунгаар харшил үүсгэгчийг агуулна. Долоо хоногт эсвэл сард нэг удаа эмч дээр очиж тариулна. Эдгээр тариа нь хүүхдэд астма үүсэхээс сэргийлнэ.
Харшлын эсрэг бэлтмэл/хэлэн доорх/: Тоосонцор гэх мэт харшил үүсгэгчийн эсрэг хэлэн доор тавьж хэрэглэдэг эм байдаг бөгөөд өдөр болгон хэдэн сар хэрэглэнэ.
Хүүхдийнхээ эмчээс асууж ямар эмийн бэлдмэл хэрэглэхээ шийдэх хэрэгтэй. Эмчилгээний арга болон таны хүүхдийн зовиур шинж тэмдгүүд, эрүүл мэндийн байдалтай холбоотой. Мөн хүүхдийнхээ эмч болон сувилагчаасаа эмийн бэлдмэлийг хэрхэн яаж хэрэглэхийг асуух хэрэгтэй.
Хэрвээ та эмийн бэлдмэлийг эмийн жоргүйгээр хэрэглэх гэж байгаа бол эмийн зааврыг сайтар унших хэрэгтэй. Зарим бэлдмэлүүд бага насны хүүхдүүдэд аюултай байдаг.
Улирлын харшлын шинж тэмдгүүд илэрхээс сэргийлж болох уу?
Боломжтой. Хэрвээ таны хүүхэд харшлын шинж тэмдгүүд жил бүр ижил цагт илэрдэг бол эмч болон сувилагчаасаа зөвлөгөө авч 1 эсвэл 2 долоо хоногийн өмнөөс эм өгч болно.
Харшил үүсгэгчээс хүүхдээ бол байлгах хэрэгтэй. Жишээ нь таны хүүхэд ургамлын тоосонцрын харшилтай бол:
Гэр машиныхаа цонхоо хааж оронд нь агааржуулагч ашиглах
Та хүүхдээ орондоо орохоос өмнө усанд оруулж ургамлын тоосонцрыг биеэс нь угаах
Тусгай шүүгчтэй ("НЕРА филтер") тоос соруулагч ашиглаж гэрийн агаарыг цэвэр байлгах