Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Крымийн хойг дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болжээ

Крымийн хойг дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болжээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 10
Крымийн баруун эрэг дэх Новофердорова дахь Саки цэргийн баазад мягмар гаргийн үдээс хойш хэд хэдэн томоохон дэлбэрэлт гарч, үүл манан савсаж байгаа бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.
Уг дэлбэрэлтийн улмаас найман хүн шархдаж,  нэг хүн амиа алдсан талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Гэрчүүд орон нутгийн цагаар 15:20 цагаас эхлэн дор хаяж 12 дэлбэрэлт сонссон бөгөөд тус дэлбэрэлт нэг цагийн турш үргэлжилсэн гэжээ. 2014 оноос хойш ОХУ-ын мэдэлд байгаа Крымийн хойг нь өдийг хүртэл ямар нэгэн халдлагад өртөөгүй, харьцангуй тайван байсан юм.
Уг халдлагыг Украины арми үйлдсэн эсэх нь тодорхойгүй байсан бол ОХУ-ын Батлан хамгаалах яам уг дэлбэрэлт нь гаднын халдлага бус агуулахад нь байлдааны нисэх онгоцны  сум дэлбэрсний улмаас үүссэн болохыг тогтоосон гэж РИА Новости агентлагт хэлжээ.
Дараа нь, Украины арми фэйсбүүк хуудастаа “Москва” байлдааны хөлөг живсэн болон бусад цэргийн бүтэлгүйтлийг харуулсан ёжилсон утгатай нийтлэл тавиад Орост галын аюулгүй байдлын дүрэм, “тодорхойгүй газар тамхи татахыг хориглох” дүрэм журмыг сануусан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаргийн орой үг хэлэхдээ уг дэлбэрэлтийн талаар дурдаагүй ч ОХУ-ын Украины эсрэг болон бүх эрх чөлөөт Европын эсрэг хийсэн дайн Крымээс эхэлсэн учир Крымээр дуусах ёстой хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн “ОХУ Украины хамгийн сайхан газар нутаг болох Крымийг булаан эзлээд Европын хамгийн аюултай газар болгож хувиргасан. Гэхдээ бид Крымийг чөлөөлнө мөн алдсан бүх газар нутгаа эргүүлэн авна” гэжээ.
Эх сурвалж: BBC, Reuters
Бэлтгэсэн: С.Жаргалмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн