Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн VFS Глобал төвөөр дамжуулан авдаг болохоор болжээ. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.
Та VFS Глобал компанийн санал болгож буй бусад үйлчилгээ, виз мэдүүлэх цаг тохирох тухай мэдээллийг VFS Глобал компанийн цахим хуудаснаас монгол, англи хэл дээр доорх холбоосоор орж авна уу:
Өнөөдрөөс VFS Глобал компанийн Улаанбаатар дахь Виз мэдүүлгийн төвд виз мэдүүлэх цагийг англи, монгол хэл дээр VFS-ийн цахим хуудсаар орж товлох боломжтой юм.
Үндэсний виз буюу 90-с дээш хоног оршин суух визийг (жишээлбэл Германд амьдарч буй гэр бүл дээрээ нүүж очих, суралцах, хөдөлмөр эрхлэх, хүүхэд асрагчаар ажиллах, мэргэжлийн боловсрол эзэмшихэд зориулсан виз) цаашид Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаман дээр шууд мэдүүлдэг хэвээрээ байна. Үндэсний визийн мэдүүлгийг VFS Глобал компани одоогийн байдлаар хүлээн авахгүй.
Шенгений виз мэдүүлэх цагийг цаашид - хязгаарлагдмал хүрээнд - Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар (www.ulan-bator.diplo.de) тохирон авч болно.
Визийн мэдүүлэг хүлээн авах үйл ажиллагааг гадны үйлчилгээ үзүүлэгч байгуулагад шилжүүлснээр визийн цаг товлоход үүсдэг удаан хүлээлт, дараалал өнгөрсөнд үлдэж, цаашид үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээ улам сайжирна гэж үзсэн байна. Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР