Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад орсон Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын нэрийг зарлажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн даргад асуулга хүргүүлсэн байна. Асуулгын хариуд ирсэн Төрийн тэргүүн түшмэл болон түүнтэй адилтгах албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарын жагсаалтыг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, цар тахалтай сүүлийн хоёр жилд сонгон шалгаруулалтад орсон төрийн тэргүүн түшмэлүүдийн нэрийг хүргэснийг танилцуулъя. /2019.01.01-2021.12.30/
1. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал
Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор,
2. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор,
3. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох
Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор,
4. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр
Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны долдугаар сарын 24-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор,
5. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 42 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор,
6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж /ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/
Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 21-ны өдрийн 322 дүгээр тогтоолоор,
7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан
Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 260 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 380 дугаар тогтоолоор,
8. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр
Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 45 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 379 дугаар тогтоолоор,
9. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Гантулга /МХЕГ-ын дарга асан/
Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 259 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоолоор,
10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн
Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар тогтоолоор,
11. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 402 дугаар тогтоолоор,
12. Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 413 дугаар тогтоолоор,
13. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор тус тус томилогдсон байна.
Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон алба хаагчид болон агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлнө хэмээн зарласан. Дээрх дарга нарыг хасвал дараах дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон тул чөлөөлөгдөнө.
1. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг /2021 оны зургадугаар сар/,
2. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг /2021 оны хоёрдугаар сар/,
3. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ /Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан/,
4. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал / Үндэсний хөгжлийн газрын дарга асан/
5. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц /2020 оны наймдугаар сар/,
6. Усны газрын дарга Ш.Мягмар /2020 оны есдүгээр сар/,
7. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэл /2020 оны дөрөвдүгээр сар/,
8. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир /2020 оны есдүгээр сар/,
9. Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор /2020 оны есдүгээр сар/,
10. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан /2021 оны наймдугаар сар/,
11. Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун /2020 оны наймдугаар сар/,