Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидлын эх хувилбарыг Монгол Улсад хүлээлгэн өгчээ

Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидлын эх хувилбарыг Монгол Улсад хүлээлгэн өгчээ
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 10
Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан Ил хаант улсын хаадын Ромын папуудтай харилцаж байсан найман захианы албан ёсны эх хувилбарыг Гадаад харилцааны сайд Цогтбаатартт хүлээлгэн өгчээ.
Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй ЭСЯ-ны хамт олны дэмжлэгтэйгээр Ватиканы нууц архивтай албан ёсоор гэрээ байгуулан Гадаад харилцааны яамны захиалгаар хуулбарлан авч ирсэн нь энэ юм. Эдгээр захидлыг Дипломат албаны музейд байрлуулах юм байна. 
Гадаад харилцааны яаманд Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг хүлээн авсан байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн