Open iToim app
Төсөв | 2 мин уншина

Төсөв 2022: Хэнтийн хоёр суманд нисэх буудал, есөн аймагт гүүр барина

Төсөв 2022: Хэнтийн хоёр суманд нисэх буудал, есөн аймагт гүүр барина
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 27
Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2022 оны төсвийн төсвийн төслийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Уулзалтад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар оролцож, ирэх онд салбартаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан билээ. Онцлох төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
-Тус яамнаас ирэх жил геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажиллана. Үүнд энэ жилийн хувьд 32,9 тэрбум төгрөг баталсан.
Түүнчлэн, Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтан ил болон далд уурхайн музейг байгуулна. Бүтээн байгуулалтын ажил нийт 22 тэрбум бөгөөд 4-5 тэрбумыг төсвөөс батлах юм. Үлдсэнийг уул уурхайн компаниудын хандив тусламжаар тулгуурлан байгуулахаар төлөвлөжээ.
Гадаад хэргийн яам
-Гадаад хэргийн яамнаас олон улсад суух Элчин сайдын яам, Консулын газрын засвар үйлчилгээнд 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ жил тавьжээ. Үүнд:
-БНХАУ-ын Бээжин хотод Монгол Улсын соёлын төвийг барихад 1,6 тэрбум төгрөг
-Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд 4,3 тэрбум төгрөг
-Унаа тэрэгний шинэчлэл зэрэг бусад асуудалд 3,3 тэрбум хөрөнгийг төсөвлөжээ.
-Түүнчлэн “Дэлхийн монголчууд 2” “Монгол үндэсний үнэлэмж” хэмээх 2-4 жил хэрэгжих хөтөлбөрүүдэд 7,8 тэрбум төгрөгийг тусгасан.
-АНУ-ын Чикаго хотод консулын газар нэмж байгуулна. Мөн Швед, Чех Австрали улсын ЭСЯ-д консулын хэлтэс байгуулахад 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай Байна.
Зам тээвэр хөгжлийн яам
-Зам тээвЭР хөгжлийн яамнаас 2022 онд 449.7 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний 140 орчим тэрбум төгрөгийг энэ онд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 196 тэрбум төгрөгийг хатуу хучилттай зам тавих, нутгийн зам болон агаарын тээврийн төслийг хэрэгжүүлэх, гүүрийн байгууламж барих зэрэгт зарцуулахаар тусгажээ.
Агаарын тээврийн төсөл
-Хэнтий аймгийн Дадалд улсын төсвийн таван тэрбумын санхүүжилтээр нисэх буудал барих бол Өндөрхаан суманд 9.9 тэрбум төгрөгийн нисэх буудлыг гадаадын зээл, тусламжаар барьж байгуулахаар болжээ. ЗТХ яамнаас 2022 онд энэ хоёр онгоцны буудалд түлхүү анхаарал тавьж аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангана.
Гүүрийн байгууламж
Нийт 898 м урттай есөн гүүрийг шинээр барьж байгуулах бөгөөд үүнд 14,7 тэрбум төгрөг зарцуулна.
Шинээр баригдах гүүр: Өвөрхангай аймаг Хужирт, Баянхонгор, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад барьж байгуулах юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн