Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.Тухайлбал, МХЕГ-ын даргаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг томилсон байна. Б.Баасандоржийг МХЕГ-ыг удирдан ажиллаж чадна гэж итгэл хүлээлгэн томилж байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.Мөн ШӨХТ-ын даргаар МЕХГ-ын даргаар ажиллаж байсан Т.Гантулгыг томилсон байна. Түүнийг 2020 оны долдугаар сард МХЕГ-ын даргаар томилж байсан юм. Цаашдаа Засгийн газар МХЕГ болон ШӨХТ-ыг нэтгэх бодлого барих юм байна. Учир нь Засгийн газраас төрийн хяналт шалтгалтыг багасгах чиглэл барьж байгаа бөгөөд дээрх хоёр байгууллагыг нэгтгэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.