Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Иргэний үнэмлэх, гадаад паспортыг дараах зааврын дагуу цахимаар захиална

Иргэний үнэмлэх, гадаад паспортыг дараах зааврын дагуу цахимаар захиална
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 21
Гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалахад иргэнээс тодорхой цаг хугацаа шаарддаг байсан билээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэддээ илүү ойр болгохын  гадаад паспорт, иргэний үнэмлэхийн захиалгыг цахимаар авахаар болжээ.
Одоогийн байдлаар иргэний үнэмлэх цахимаар захиалах туршилтын ажил дуусч, иргэдээс захиалга аваад эхэлсэн байна. Ингэхдээ иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэд цахимаар захиалан авч болох аж. Шинээр иргэний үнэмлэх авах иргэн харьяа дүүрэгтээ хандах юм байна. Харин гадаад паспортны цахим захиалгыг энэ сарын сүүлээр авч эхлэхээр төлөвлөжээ.
Иргэд иргэний үнэмлэх, гадаад паспортаа цахимаар захиалахын тулд Burtgel.mn цахим системд хандана. Уг системд нэвтрэхийн тулд “нэвтрэх” гэсэн цонхон дээр дараад тоон гарын үсэг эсвэл нэг удаагийн нууц кодоор нэвтрэх боломжтой. Таны нэр дээрх гар утасны дугаарт таны нууц кодыг илгээх юм байна. Утсаар ирсэн кодоор нэвтэрч иргэний үнэмлэх, гадаад паспортаа захиалах юм байна. Системд дансны дугаараа оруулахад төлбөрийг автоматаар тооцох аж. Харин гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн иргэд дүүргийн болон нэг цэгийн үйлчилгээний хэсэгт очиж, гадаад паспорт захиалах юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн