Жишиг нөхөн сэргээгч Монполимет Групп энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монполимет Групп 2500 гаруй ажлын байр бий болгож, 100 сургууль, 300 цэцэрлэг барих хэмжээний татварыг улсдаа төлж, ховор, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэжээ. Үүнээс гадна тэд хариуцлагатай уул уурхайг эрхэмлэж Төв аймгийн Заамар суманд 5.5 км үргэлжлэх ойн төгөл ургуулсан байна. Нөхөн сэргээлтийн хүрээнд 400 мянга гаруй мод үржүүлснээс 300 мянгыг нь тарьж ургуулсан аж.
Энэ талаар Монполимет группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав "Уул уурхай бол асар том шинжлэх ухаан. Мэргэжлийн хүний хувьд газрын хэвлийгээр хэн дуртай нь оролдох нь мэргэжилгүй хүн мэс засал хийж байгаатай адил гэж үздэг. Иймдээ ч уул уурхайд мэргэжлийн бөгөөд хариуцлагатай байх зарчим тогтоохыг Монполимет групп зорилгоо болгосон. Олборлолт, нөхөн сэргээлт нь арга билэг мэт хамт байх учиртай. Монполимет ХХК нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож, 400,000 гаруй мод үржүүлснээс 300,000 гаруйг нь тарьж, ургуулан, ойн долоон төгөл өөрсдийн ариун хөдөлмөр, зүтгэлээр бүтээлээ.
Байгаль дэлхийдээ ээлтэй байх нь манай хамт олны үнэт зүйл. Хүний гараар бүтээсэн цэнгэг уст “Тосон нуур”, бидний тарьж, ургуулсан модод жил бүр 35 сая кг хүчилтөрөгч үйлдвэрлэж амьтай бүхнийг тэтгэж, WHR үйлдвэр хүлэмжийн хийг 85 мянган тонноор бууруулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж байгаа нь бидний бүтээж буй үнэ цэн" гэсэн юм.
Монполимет групп 20 удаагийн Тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар шалгарчээ.