Цаг агаарын дундаж хэм +20 давж, урин дулаан цаг ирээд байна. Үүнтэй холбогдуулж ХХБ үйлчилгээний стандартаа шинэчилж, салбар тооцооны төвүүдийнхээ ажилтны хувцсыг өөрчиллөө. Зуны халуунд биед эвтэйхэн, энгийн чөлөөт хувцас өмссөнөөр ажилтнууд илүү тав тухтай ажиллах юм. Ийнхүү банкны ажилтан үйлчилгээний зааланд заавал дүрэмт хувцас өмсөх ёстой тогтсон жишгийг халлаа.