Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ц.Нямдорж: Зам тээврийн яамны авто машины дугаар солих бизнесийг дэмжихгүй

Ц.Нямдорж: Зам тээврийн яамны авто машины дугаар солих бизнесийг дэмжихгүй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 25
Зам тээврийн хөгжлийн яамнаас санаачилсан авто машины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 стандартыг өнгөрсөн онд баталсан. Уг стандартын дагуу авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 2018 оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болоод байгаа юм. Одоогийн авто машины улсын дугаарыг монгол үсгийг латин үсгийн тэмдэгтэд шилжүүлэхээр болсон.
Зам тээвэр хөгжлийн яамнаас монгол иргэд олон улсын замын хөдөлгөөнд оролцоход монгол цагаан толгойн үсэг нь тухай улсад танигдахгүй, эсвэл нэг үсгийг хоёр тэмдэгт нийлүүлэн тэмдэглэх зэрэг асуудал үүсдэгээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа нь авто машины серийн дугаарыг өөрчлөх шалтгаан болсон гэж буй.
Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж авто машины дугаарыг солих гэж байгааг Хууль зүйн яам дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр "номер хийдэг бизнес л яваад байх шиг байна. Монголчуудаас цөөн  тооны хүн л автомашинтайгаа хоёр  хөрш рүүгээ л нэвтэрч байгаа. Зөвхөн энийн төлөө болж байгаа юмаа албадаж солих тухай асуудал гаргаж болохгүй.  Цагдаа нарт албадаж автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэдэг үүрэг өгсөн. Хэрвээ номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстэй л өг. Хуучныг албадаж давхар бизнес хийж болохгүй гэдгийг үүрэгдсэн" гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн