Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Монголд хорт утаа ялгаруулдаггүй галт тэрэг зорчиж эхэллээ

Монголд хорт утаа ялгаруулдаггүй галт тэрэг зорчиж эхэллээ
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 25
Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, агаарын бохирдол бууруулах зорилгоор “Утаагүй вагон” төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд нүүрсэн галлагаатай зуухнаас гарах угаарын хийг катализаторын аргаар дахин шатаагч Japan flare-B1 төхөөрөмжийг галт тэрэгний зууханд суурилуулах туршилтын ажил амжилттай болж, өнөөдөр “Утаагүй вагон” төслийн нээлтээ хийлээ.  
3500 айлын утаа үйлдвэрлэгч янданг хална
Японы “MIS” компанийн оюуны бүтээл болох Japan flare-B1 нь галт тэрэгний зуухнаас ялгарах угарын хийн хэмжээг 88.3 хувиар бууруулж, түлшний зарцуулалтыг 40 хувиар бууруулдаг нь туршилтаар батлагдсан байна. Зорчигчийн вагон депогийн 250 вагон жилд 10 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл жилд 4500 тонн нүүрс хэмнэнэ. Нэг айл жилд дунджаар гурван тонн нүүрс хэрэглэдэг гэж үзвэл 3500 айлын утаа үйлдвэрлэгч янданг халж байгаатай тэнцэх хэмжээний үр дүн үзүүлэх аж.
Галт тэрэгний зуухнаас өнгөгүй, үнэргүй, хоргүй хий ялгарна
Зууханд гал асахад дутуу исэл буюу угаар ялгардаг байна. Энэ үед тусгай цахилгаан халаагуураас дулаан авч, хамгийн багадаа 90 градус хүртэл халсан катализатор ажиллагаанд орж, ялгарч байгаа нүүрс хүчлийн дутуу ислийг дахин шатаана. Ингэснээр галт тэрэгний зуухнаас гарах угаарын хийг өнгөгүй, үнэргүй, хоргүй хий болгон хувиргах юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос гадна томоохон өртөөнд зогсолт хийх үе болон хоорондын замд зорчих үед угаарын хий ялгарахгүй гэсэн үг. Үүнээс гадна төхөөрөмжийг галт тэрэгний одоо ашиглаж буй зуухыг солилгүйгээр нэмэлт байдлаар суурилуулах эсвэл галт тэрэгний ашиглалтын хугацаа дуусвал өөр галт тэргэнд суурилуулах боломжтой аж.
undefined
undefined
undefined
Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ “Монголд хөрсний бохирдол, агаарын бохирдол гэсэн бэрхшээл байна. Үүний нэг нь ч гэсэн шийдэгдэж байгаад баяртай байна. Энэ төхөөрөмжийг  галт тэргэнд суурилуулсанаар 3000 гаруй айлын яндан байхгүй болно гэсэн үг. Галт тэргэнд Japan flare-B1 төхөөрөмж суулгахад галт тэрэгний зуухнаас ялгарах утаа бүр мөсөн арилна. Энэ бол маш том үзүүлэлт. Тиймээс төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа байгууллагуудад баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Зорчигчийн вагон депо 300 галт тэргэндээ Japan flare-B1 төхөөрөмжийг тавиарай гэж хэлмээр байна. Яамны зүгээс боломжтой бүх дэмжлэгийг үзүүлнэ” гэв.
undefined
Харин Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженер Х.Зоригоо “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас санхүүжилт авсан 10 галт тэрэг, Улаанбаатар төмөр зам өөрсдөө санхүүжүүлсэн 10 галт тэрэг нийлээд нийт 20 галт тэргэнд Japan flare-B1 төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлээд байна.  Japan flare-B1 төхөөрөмж нь Q1, C1 гэсэн катализаторыг Японы технологиор Америкт үйлдвэрлэсэн. Бусад их биеийг япон улсад үйлдвэрлэсэн. Галт тэргэнд гал түлэхэд дээшээ гарч байгаа утаа буюу нарийн ширхэгт тоосонцор нь агаарыг бохирдуулдаг. Уг утааг Japan flare-B1 төхөөрөмж дахин шатааж байгаа юм. Катализатор 150 градус хүртэл халахад утааг шатаана. Дахин шатсан утаа нь агаарт гарахдаа өнгөгүй, үнэргүй, хоргүй болж гарч байгаа юм. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй утаа ялгарна. Үүнээс гадна Japan flare-B1 төхөөрөмжийг галт тэргэнд суурилуулснаар галт тэрэгний баргиад, үйлчлэгч нар угаар үнэртэж, хортой хийгээр амьсгалахгүй, эрүүл орчинд ажиллаж, тэдний ажлын ачааллыг хөнгөлж байгаа юм” гэж ярьсан.
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд бидний өмнө тулгамдсан асуудал бол агаарын бохирдол. Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагонууд нь галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Энэ хэмжээгээрээ ойр орчимдоо агаарын бохирдол үүсгэх, иргэд, оршин суугчдыг хордуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Япон улсын “Japan Flare B1” төхөөрөмжийг 20 вагонд тавьж анх удаа туршиж үзэх гэж байна. “Эм Ай Эс” компанийн хэрэгжүүлж буй хорт утааны агаарын шүүлтүүр болох “Japan Flare B1” төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцрын хэмжээг бууруулдаг  дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ” хэмээн ярилаа.
undefined
undefined
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Улаанбаатар төмөр зам нь нийгмийн хариуцлагын хүрээнд хорт утаа ялгаруулахгүй төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар-Сайншанд чиглэлд хийсэн хөдөлгөөнт туршилт амжилттай болсон. Тиймээс Зорчигчийн вагон дэпод “Эм Ай Эс” компанийн Japan Flare-B1 төхөөрөмжийг суурилуулсан эхний 10 галт тэргийг ашиглаж эхэлсэн байгаа. Эхний 20 галт тэргэнд суурилуулах төхөөрөмжийн санхжүүжилтыг хотын захиргаа, Улаанбаатар төмөр зам хувааж гаргасан. Цаашид Засгийн газар, УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар Japan Flare-B1 төхөөрөмжийг суурьлуулна. Эхний 20 галт тэргэнд 159 сая төгрөгийн зардал гарсан. Төслийг цаашид үргэлжлүүлэхэд тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм” гэв.
Төхөөрөмжийн давуу тал:
  • Гурван жилийн баталгаат хугацаатай
  • 10 жил ашиглаж болно
  • Нүүрсний зарцуулалт 40 хувь бууруулах
  • Ашиглалтын зардал багатай
  • Вагоны үйлчлэгч галлагааны тогооны температурыг бүрэн хянаж, галлагааг тохируулах боломжтой
  • Зорчигчид  эрүүл, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна.
Япон улс өмнө нь энэхүү төхөөрөмжийг ашиглаж байсан бөгөөд одоогоор нүүрсний хийг хувиргаж олон төрлийн үйлдвэрлэлд ашигладаг юм байна. Харин манай улсад энэхүү төслийг хэрэгжүүлснээр нүүрс ашиглалтын шинэ технологийг шинэ шатанд гаргах эхлэл тавигдаж байгаа аж. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн