Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Монголчууд Аргентин, Бразил, Чили, Перу зэрэг Латин Америкийн долоо улс руу визгүй зорчдог боллоо

Монголчууд Аргентин, Бразил, Чили, Перу зэрэг Латин Америкийн долоо улс руу визгүй зорчдог боллоо
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 27
Монголчууд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор зэрэг долоон улс руу визгүй зорчих боломжтой болжээ. Энэ талаар Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.
Тэрээр "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-т талууд өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын иргэд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор улсад 30-90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болж байна. Мөн Коста Рика болон Парагвай улстай визний хэлэлцээр хийгдэж байна” гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн