Open iToim app
Эрүүл монгол | 1 мин уншина

Бөөрний хортой хавдрыг хэрхэн эмчлэх вэ

Бөөрний хортой хавдрыг хэрхэн эмчлэх вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 10
Бөөрний хавдар ихэнх тохиодолд шинж тэмдэг өгдөггүй учир тохиолдлоор оношлогддог. Бөөрний үүсвэрүүд хортой байх нь элбэг байдаг бөгөөд бөөрний хортой хавдар оношлогдсон тохиолдолд мэс засал хийснээр эмчлэгдэх боломжтой. Хамгийн элбэг тохиодох бөөрний хавдар нь бөөрний өөрийн эдийн хавдар юм.
Бөөрний хортой хавдарыг  IV үе шатанд хуваана.
undefined
1-р шат: Хавдрын хэмжээ 7см –ээс доош, бөөрний эд дотор байрласан
2-р шат: Хавдрын хэмжээ 7см болон түүнээс дээш , бөөрний эд дотор байрласан
3-р шат: Хавдар венийн судасруу болон бөөрний эдээс түрж, гарж ургасан байх
4-р шат: Хавдар бөөрний гадуурх өөхөн эдийг хамарсан , бөөрний дээд булчирхай руу нэвчиж ургасан, алын эрхтний үсэрхийлэлтэй
Бөөрний хавдрын гол эмчилгээний арга нь:
  1. Бөөрийг бүтнээр болон хэсэгчлэн тайрах мэс засал эмчилгээ /Дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар/
  2. Хавдрын үе шатаас хамаарч  интерферон, интерлейкин-2 болон химийн гэх мэт нэмэлт эмчилгээ хийгдэж болно.
Интермед эмнэлэгт дурангийн аргаар бөөр авах болон хэсэгчлэн тайрах мэс засал хийж байна /Laparoscopic nephrectomy and Laparoscopic partial nephrectomy/
Бөөрний хортой хавдрын үед бөөрний хавдрын хэмжээ, байрлалаас хамаарч бөөрийг дурангийн аргаар бүтнээр болон хэсэгчлэн тайрах мэс заслыг хийж хавдрыг авдаг.   
undefined
undefined
Бэлтгэсэн: Интермед эмнэлгийн  Урологийн мэс заслын эмч Б.Дөлгөөн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн