Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Хорт хавдрыг цусны шинжилгээгээр илрүүлэх боломжтойг тогтоожээ

Хорт хавдрыг цусны шинжилгээгээр илрүүлэх боломжтойг тогтоожээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 19
АНУ-ын Жонс Хопкинс их сургуулийн анагаах ухааны хүрээлэнгээс цусны шинжилгээгээр найман нийтлэг өвчлөлийг илрүүлэх туршилтыг хэрэгжүүлжээ. Туршилтыг “CancerSeek” буюу хорт хавдар илрүүлэгч хэмээн нэрлэсэн бөгөөд уг шинжилгээ нь найман  хорт хавдрын эсийг агуулдаг 16  генийн хувирлыг олж илрүүлэх боломжтой аж.
Судлаачид туршилтыг элэг, ходоод, нойр булчирхай, өндгөвч, бамбай, хөхний  хорт хавдрын эхний шатанд явж байгаа 1005 өвчтөн дээр туршсан бөгөөд  цусны шинжилгээгээр таван хавдрын шинж тэмдгийн 70 хувийг илрүүлж чадсан байна. Туршилтаар биед агуулагдаж буй хавдрын шинж тэмдгийг 68-98 хувийг тодорхойлж чадсан бөгөөд тохиолдол бүрийн 83 хувьд хавдрын байршлыг илрүүлж чаджээ. Мөн  өндгөвчний  хорт хавдрыг хамгийн өндөр буюу 98 хувьтай илрүүлсэн бол  хөхний хорт хавдрыг илрүүлэх боломж хамгийн бага буюу 33 хувьтай гарчээ.
 Жонс Хопкинсын Их сургуулийн Анагаахын Сургуулийн доктор Кристиан Томасетт, BBC-д өгсөн ярилцлагадаа, "Хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой болсноор  хавдраас үүдэх  нас баралтыг багасгахад асар их нөлөөтэй юм" гэсэн байна. Шинжилгээг  тун удахгүй эрүүл хүмүүс дээр турших  бөгөөд туршилтын үндсэн хариу үүний үр дүнгээр ил болох юм.
Тус шинжилгээнд хамрагдах төлбөр ойролцоогоор 500 ам.доллар байхаар төлөвлөгдөж буй аж. Их Британийн шинжээчид уг туршилтыг амжилттай болсон тохиолдолд энэ зууны эрүүл мэндийн салбарт хувьсал хийсэн нээлт болно гэжээ.
Хавдрын  эхэн үеийн шинж тэмдэг  цусанд маш бага хэмжээгээр илэрдэг учраас өдийг хүртэл илрүүлэх боломжгүй байсаар иржээ. Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тусам эдгэрэх боломж нэмэгдэх юм.
 Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: А.Отгонжаргал
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн