Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

“Bank of China” эхний ээлжинд арилжааны банкуудтай хамтран ажиллахаар болжээ

“Bank of China” эхний ээлжинд арилжааны банкуудтай хамтран ажиллахаар болжээ
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 11
100 гаруй жилийн түүхтэй “Bank of China” Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээгээд гурван жилийн нүүр үзэж байна. Тус банк Монгол Улсад анхны салбараа нээх хүсэлтээ удаа дараа Монголбанк, Засгийн газарт албан бичгээр илэрхийлсэн ч энэ асуудал одоог болтол шийдэгдээгүй байгаа юм. Хэдий арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах салбараа нээж чадаагүй байгаа ч “Bank of China” Монголын томоохон арилжааны банкуудтай хамтран ажиллахаар болжээ.
БНХАУ-ын Ардын банк болон “Bank of China”, “Baoshang Bank”-ны төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа аж. Тус банкны төлөөллүүдийн баг Монголын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Мөн энэ үеэр Монголын томоохон арилжааны банк болох Голомт, Худалдаа Хөгжил, Хаан, Хас банкны удирдлагуудтай уулзалт хийж, хэд хэдэн төрлийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Тухайлбал, “Bank of China” арилжааны банкуудаас хамгийн түрүүнд “Голомт” банктай валютын бэлэн зузаатгалын гэрээг үзэглэсэн бол “Baoshang” банктай банк хоорондын юанийн зээлийн гэрээ, импортын зээлийн сунгалтын гэрээг байгуулжээ.
“Bank Of China”-ын зүгээс Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд ам.долларын зээл олгож эхлээд байгаа бөгөөд хоёр жилийн өмнө хамгийн түрүүнд Туушин компанид 25.4 сая ам.долларын санхүүгийн зээл олгосон юм. Дашрамд сонирхуулахад, АСЕМ-ын үеэр урд хөрш манай улсын 38 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, нэмээд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн