Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Хувьцаа зарах тухай ‘Wall Street Journal’-ын мэдээнд 'MCS' групп хариу тайлбар гаргалаа

Хувьцаа зарах тухай ‘Wall Street Journal’-ын мэдээнд 'MCS' групп хариу тайлбар гаргалаа
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 19
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Cerberus Capital Management” компани дэлхийн хамгийн тогтворгүй, эрсдэлтэй зах зээлүүдийн нэг болох Монгол Улсад анхны хөрөнгө оруулалтаа хийхээр эрчимтэй ажиллаж байгаа талаар “The Wall Street Journal” сэтгүүлд өчигдөр мэдээллээ.
Тухайлбал 1992 онд байгуулсан, эрсдэлтэй зах зээлд төвлөрч ажилладаг тус компани нь Монголын томоохон компаниудын нэг болох “MCS” группийн харилцаа холбооны бизнесийн “Unitel”, “Univision” болон хүнсний салбарт 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 25 хувийн хувьцаа эзэмших хүсэлт илэрхийлсэн яриа хэлэлцээ хийж буй талаар “Cerberus Capital Management”  компанийн эх сурвалжаас мэдээлжээ.  
“Cerberus Capital Management” компани нь дэлхийн есөн улсад 11 оффистой бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 50 орчим тэрбум ам.доллар аж. Тус компани нь “Deutsche bank” болон “Avon” брэндүүдэд 39 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг байна. “MCS”-тэй хийж буй хэлэлцээрийг “Cerberus Capital Management”-ын охин компани болох өсөж буй зах зээлүүдэд ажиллах зорилготойгоор байгуулсан Сингапурт төвтэй “Cerberus Frontier” хариуцан ажиллаж байгаа аж.
Харин уг мэдээллийн талаар “MCS” групп албан ёсны Фэйсбүүк хаягтаа "М-Си-Эс Группт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас бизнесийн санал байнга ирдэг. Тус Группийн бүрэлдэхүүнд гадаад, дотоодын компаниудтай хамтарсан хөрөнгө оруулалттай бизнесүүд хэд хэд бий боловч хөрөнгө оруулалтын санал болгон гэрээ, хэлцэл болдоггүй. Уолл Стрийт сэтгүүлийн нийтлэлд дурьдсан хөрөнгө оруулалтын саналын тухайд талууд тохиролцож, шийдвэрлэсэн зүйлс үгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Эх сурвалж: Wall Street Journal
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн