Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна.
Дашрамд мэдээлэхэд, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь 16 дахь жилдээ хүрээгээ өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” нэр дор Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус үндэсний арга хэмжээний хүрээнд
“Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг
Салбарын сайд нарын уулзалт
Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг
Олон улсын цахим спортын тэмцээнд
Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн
Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Та дижитал амьдралын хэв маягаар аялахыг хүсвэл 2021 оны 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.