Голландын “Wageningen” их сургууль болон судалгааны төвийн эрдэмтэн, биологич Виэгер Вамелинк ангараг гарагийн хөрсөнд чийгийн улаан хорхой нөхөн үржих чадамжтай болохыг нээн илрүүлжээ. Тус судалгааны төв 2013 оноос хойш НАСА-тай хамтран ангараг гариг болон сарны хөрсийг загварчлан бүтээж, үр тариа тарих судалгаа хийж байжээ. Судалгааны үр дүнд ангараг гарагийн симуляци хөрсөнд ногоон шош, вандуй, улаан лооль, төмс лууван зэргийг амжилттай тарьж ургуулсан байна.
Тус судалгааны гол зорилго нь ойрын ирээдүйд ангараг гараг болон саран дээр хүмүүс амьдарч эхлэх үед тогтвортой хоол хүнсний эх үүсвэртэй байлгах явдал юм. Хүнсний ногоог тарьж ургуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа учир Виэгер Вамелинкд чийгийн улаан хорхойг ангараг гаригийн хөрсөнд хэрхэн дасан зохицох чадамжтай болохыг судлах санаа төрсөн байна. Тэрээр анх зөвхөн насанд хүрсэн чийгийн улаан хорхойнуудыг загварчилсан хоргонд амьдруулж эхэлсэн бөгөөд тэд ангараг гарагтай ижил цаг уур болон хөрсөнд амжилттай дасан зохицсон юм. Харин саяхан түүний загварчилсан хорго хоёр чийгийн улаан хорхойн зулзагаар бүл нэмсэн байгааг илрүүлжээ. Энэ нь чийгийн улаан хорхой ангараг гаригт дасан зохицох чадвартай гэдгээс гадна тэндээ өсөж үржих боломжтой гэдгийг нотолсон судалгаа боллоо гэж биологич Виэгер Вамелинк хэлсэн байна.
Чигийн улаан хорхой нь дэлхийн хөрсний эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тэд газар доорх хуучин үхсэн органик бодисуудыг задалж ахин хөрстэй хольдог байна. Мөн газрын гадаргаас ургамлын үндсэнд ус, агаар зэргийг тээвэрлэхэд чухал нөлөөтэй аж.