Хэн нэгэн өөрт холбогдсон хэргийн явц ямар шатандаа явж байгааг мэдэх гэж нэг дүүргээс нөгөөг дүүргийг зорьж, цаг заваа их зарцуулдаг билээ. Тэгвэл хэн нэгэн өөрт холбогдсон хэргийн явцаа мэдэхийн тулд хэчнээн цаг түгжирч явахгүйгээр интернэт сүлжээ ашиглан хурдан хугацаанд шалгах боломжтой байдаг юм байна.
Тухайлбал, хэрэгт холбогдсон иргэн/сэжигтэн, яллагдагч, хохирогч, ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэн/ e-justice.mn сайтад хандаж, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж байгааг мэдэх бүрэн боломжтой аж.
Мөн иргэн хүний хүсэлт, гомдол аль шатандаа явж байгаа вэ гэдгийг хянах, үйл ажиллагаанд оролцох, бухимдлаа тайлах ийсан бий болсноор гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойшхи хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хяналтын үйл ажиллагаа, шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн мэдээлэл, ял эдлэж байгаа ялтаны мэдээлэл, монгол улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар статистик тоо мэдээлэл авах боломжтой.
Хэргийн оролцогчид интернэтийн сүлжээг ашиглан irgen.civilcourt.mn хаягаар хандаж, өөрийнхөө кодоор иргэний хэргийн явцын талаарх мэдээллийг авч болно.
Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;
Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;
Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;
Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;
Шүүх хуралдаан товлогдсон эсэх;
Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;
Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;
Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх.
Тус системээс өөрийн хэргийн талаар мэдээлэл авах кодыг анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгөхөд шүүхээс хэвлэж өгөх юм байна.