Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 22
“Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ”  олон улсын чуулганыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр өнөөдөр зохион байгууллаа. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон байдаг. Тус хэлэлцээрийн хүрээнд манай улс эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр зэрэг салбарын дундын ажлын хэсгийг байгуулжээ. 
Судалгаагаар 2012 онд нийт хүлэмжийн хийн ялгарлын 52 хувийг эрчим хүчний салбараас үүдэлтэй байгаа бөгөөд цаашдаа өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд 82 хувь буюу 51.2 сая тонн CO2-экв болж, тогтоосон суурь үзүүлэлтээс дөрөв дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар буулгах зорилт тавьсан байна. Энэхүү зорилтын хүрээнд НАМА төсөл, Ногоон паспорт зэрэг томоохон төслүүдийг салбар бүрт хэрэгжүүлэн ажиллах юм байна.  
undefined
Байгаль орчин, аялал жуучлалын сайд бөгөөд Уур амьсгалын үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь нийт эдийн засгийн 80 гаруй хувьд шууд нөлөөлдөг учраас бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бууруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэхүү арга хэмжээний үеэр бид гаднын туршлага судлахын зэрэгцээ өөрсдийн хэрэгжүүлсэн сайн туршлагаа гаднынхантай хуваалцаж байгаа нь зөв зүйтэй арга хэмжээ болж байна. Мөн бид Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтарч долоон томоохон төслийг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн ач холбогдол, амжилтаараа энэ байгууллагын гишүүн орнууд дотор манлайлж байгаа. Цаашид мөн Уур амьсгалын ногоон сантай хамтарч олон төсөл хөтөлбөр дээр ажиллана. 
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн ойн мэргэжилтэн Мэтью Ванрин: Монгол Улс бол бусад орнуудтай харьцуулахад аж үйлдвэр бүрэн хөгжөөгүй учраас хүлэмжийн хийн ялгарлаараа тийм их өндөрт ордог улс биш. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөллийг хамгийн ихээр амсаж байгаа орнуудын нэг. Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, ахиц дэвшил гаргаж байна. Өмнө нь тодорхойлж байсан зорилтуудаа дахин бататган шинээр тодорхойлж, урд өмнөх зорилтуудад ороогүй байсан асуудлуудыг багтааж чадсан нь Монгол Улсын Засгийн газрыг бусад орнуудтай харьцуулахад өндөр төвшинд гаргаж байна. 
undefined
Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуй хөгжлийн бодлогын газрын дарга Д.Батмөнх: Хөдөө аж ахуйн салбар нь 2014 оны байдлаар Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 48,5 хувийг эзлэж байна. Тиймээс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд хөдөө аж ахуйн салбарт гурван гол зорилт тавьсан байгаа. Нэгд, малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах, бууруулах зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд Бэлчээрийн тухай хууль баталж, малын тоо толгойг зургаан хувь бууруулна гэж тооцож байгаа. Мөн малын мах, махан бүтээгдэхүүний боловсруулалтыг боловсронгуй болгож эдийн засгийн эргэлтэнд оруулах. Хоёрт, малын ялгадасны менежментийг боловсронгуй болгоно. Гуравт, бэлчээр, хөрс хамгаалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 
Б.Бүжинлхам
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн