Open iToim app
Нээлт | 2 мин уншина

​Apple компани тэрбум долларын сан байгуулна

​Apple компани тэрбум долларын сан байгуулна
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 4

Apple компани дэвшилтэт үйлдвэрлэл явуулж буй АНУ-ын компаниудад хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор 1 тэрбум долларын сан үүсгэхээр төлөвлөжээ. Энэ талаар Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр мэдэгдсэн бөгөөд Аpple-ыг бүтээгчдийн зүгээс АНУ-д ажлын байрыг хэрхэн бий болгож болохыг харуулах хамгийн сүүлийн хүчин чармайлт юм гэж “CNBC”-д өгсөн ярилцлагадаа тэрээр хэлсэн.
Калифорниа муж дахь Купертино хотын компани сангийн хамгийн анхны хөрөнгө оруулалтыг тавдугаар сарын сүүлээр зарлах аж.
Apple-ийн зүгээс программ үүсгэх компьютерийн код хэрхэн бичих зэргийг хүмүүст зааж сургах зэргээр олон талт тусламж үзүүлэхийн тулд энэхүү сангаа үүсгэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ зун илүү дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах гэнэ.
Өнгөрсөн хоёрдугаар сард компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Күүк Apple компани 2016 онд 50 тэрбум ам.долларыг нийлүүлэгчдэдээ зарцуулсан талаар хэлж байсан билээ.
Күүк мөн CNBC-д өгсөн ярилцлагадаа Apple компани АНУ-д хоё сая ажлын байр бий болгосон бөгөөд тэдгээрийн 80 мянга нь Apple-д шууд хамааралтай ажилладаг бол үлдсэнийг нь нийлүүлэгчид, программ хангамж хөгжүүлэгчид бүрдүүлдэг гэдгийг онцолсон.
Үүний зэрэгцээ Apple компани АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн бизнесийн татварыг бууруулах талаарх саналыг авч хэлэлцэх хэрэгтэй бөгөөд Apple болоод бусад томоохон компаниудын хамтаар байж болох хамгийн бага татварыг ногдуулж гадаадаас орж ирэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэдний энэ байр суурь Apple компани ашгийнхаа 93 хувийг гадаад зах зээлээс олдогтой холбоотой байж болох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн