- “Apple” компани iOS 11 үйлдлийн системийн шинэ хувилбараа танилцууллаа-
“Apple” компани iOS 11 үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг танилцууллаа. Энэхүү шинэ хувилбарыг Сан-Хосе хотод болсон Дэлхийн программ зохиогчдын /WWDC/ бага хурлын үеэр танилцуулжээ. Уг шинэ систем нь ирэх намар хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
3. Илүү хэрэглээ сайтай газрын зургийг оруулжээ. Энэ нь их дэлгүүрүүд, гол онгоцны буудал зэргийг заахаас гадна жолоо барьж байх үед зам заагч болж өгөх ажээ.
4. Уг үйлдлийн системийн хамгийн шинэлэг зүйл бол файлын удирдлага юм. Энэ өөрчлөлтийг эрс өөрчлөлт гэж үзэж болно. Учир нь өмнөх iOS-ын хувилбаруудад, тухайлбал Windows-д файлын төвлөрсөн удирдлага байдаггүй байсан ба хэрэглэгчид файлуудаа төрөл бүрийн хавсралтуудаар дамжуулан удирддаг байсан билээ. Харин одоо хэрэглэгчид файлуудаа гараараа удирдах боломжтой болж байна. 5. Бүх үндсэн хавсралтуудын интерфейс хялбар болсон аж. Удирдлагын пункт хоёр байсан бол одоо нэг дэлгэц дээр байрлах болно.
6 .iMessage аппликейшн төхөөрөмжүүдийн хоорондын мэдээллийг нэгэн зэрэг дамжуулж, өгөгдлүүдийг нууцалж чадна. Шинэ төхөөрөмжөөс ороход бүх мэдээлэл дүрсүүд “icloud”-аас ачаалагдах ба хэрвээ хэрэглэгч илгээсэн мэдээллээ устгасан тохиолдолд уг мэдээлэл нь бүх файлаас устгагдах ажээ.
7. Гэрэл зураг, картуудыг боловсруулах программууд илүү боловсронгуй болсон байна.