Open iToim app
Нам, хөдөлгөөн | 1 мин уншина

Ардчилсан нам Хангайн бүсийн чуулганаа хийнэ

Ардчилсан нам Хангайн бүсийн чуулганаа хийнэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 13
Ардчилсан намын “Хангайн  бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдийн дэргэд зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтад Ардчилсан намын удирдлагууд, намын дэргэдэх байгууллагууд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл  аймгийн гишүүдийн төлөөлөл оролцох юм. Чуулга уулзалтад оролцогчид сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцоно. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулах аж. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд шат дараатай арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг хэсэг нь энэхүү бүсийн чуулганууд юм.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн