Open iToim app
Соёл, урлаг | 2 мин уншина

Оскар 2022: Уилл Смит анх удаагаа шилдэг жүжигчин боллоо

Оскар 2022: Уилл Смит анх удаагаа шилдэг жүжигчин боллоо
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 28
АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт "Dolby" театрт дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадам "Academy Awards" буюу 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо явагдаж байна. Оскарын наадмын номинаци бүрээс шилдгээр тодорч, шагнал хүртсэн онцлох бүтээл, жүжигчдийг танилцуулж байна.
Шилдэг дуу: No time To Die
Оскарын шилдэг дуу шагналыг Билли Эйлишийн “No time To die” дуу шалгарлаа.

Шилдэг эрэгтэй жүжигчин - Уилл Смит 
Тэрээр "King Richard" киногоор энэ удаагийн Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг гардан авлаа. Ингэснээр тэрээр анх удаагаа энэхүү шагналын эзнээр тодорч байгаа нь энэ юм. 
undefined
Шилдэг анимейшн кино – Encanto
Тус кино нь Уолт Дисней кино компанийн бүтээл бөгөөд 120 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн юм. Анимейшнын үйл явдлаас дурдвал Колумбийн уулархаг нутгийн Энканто хэмээх сэтгэл татам, нууцлаг газарт Мадригал гэр бүлийнхэн амьдардаг байв. Мадригал гэр бүлийн бяцхан охин Мирабелээс бусад нь хүүхдүүд бүгд өөр өөрсдийн гэх онцгой ид шидтэй. Гэтэл нэг өдөр Энкантод орших ид шидэнд аюул учрах бөгөөд тэдний сүүлийн найдвар Мирабел охин болох болно.
undefined
Dune
“Dune” кино нь одоогоор энэ удаагийн Оскарын кино наадмын зургаан төрөлд ялаад байна. Тодруулбал, шилдэг зураг авалттай кино, шилдэг эвлүүлэг, шилдэг зураач, шилдэг хөгжим, шилдэг визуал эффект төрлүүдийн ялагч болоод байгаа юм. Найруулагч Денис Вильневийн ээлжит уран бүтээл болох тус кино 2021 оны аравдугаар сард анх кино театр гарч эхэлсэн юм.
undefined
Олон улсын шилдэг кино - Drive My Car
Найруулагч Рёосүкэ Хамагүчигийн бүтээл тус кино нь 2021 оны наймдугаар сард Японы кино театрын дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Сонирхолтой нь энэхүү бүтээлийг алдарт зохиолч Харүки Мүракамигийн 2014 онд гаргасан "Эмэгтэйчүүдгүй эрчүүд" ижил нэртэй богино өгүүллэгийн цуглуулгаас сэдэвлэн бүтээжээ.
undefined
Шилдэг баримтат бүтээл: "Summer of Soul"
Оскарын 94 дэх удаагийн шилдэг баримтат бүтээлээр “Summer of Soul” шалгарлаа. Энэхүү бүтээлд 1969 оны зуны үеийг харуулах ба “Harlem Cultural Festival”-ийг өнгөт арьст иргэд хэрхэн тэмдэглэж байгаа, тэдний хувцас загвар, соёл, дуу тухайн үед ямар байсныг гүн тод өнгөөр бидэнд дүрслэн үзүүлэх болно.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн