Open iToim app
Бусад | 2 мин уншина

Гудамжиндаа хогийн савгүй хэдий ч хамгийн цэвэрхэн Тайпэйн хотын туршлага

Гудамжиндаа хогийн савгүй хэдий ч хамгийн цэвэрхэн Тайпэйн хотын туршлага
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 11
Манай хотын хөрсний бохирдол дээд зэрэгт хүрч, ургамал, ногоо ургах боломж улам хумигдсаар байгаа. Хөрсийг бохирдуулагч гол зүйл бол хог хаягдал. Иймээс ч иргэдэд хогоо хогийн саванд хийж хэвшихийг уриалдаг. Гэвч энэ арга тийм ч үр дүнтэй биш гэдгийг Тайванийн Тайпэйн хот харуулжээ.
1979 онд тус хотын орон нутгийн засаг захиргаа өдөрт 8800 тонн хатуу хог хаягдал цуглуулдаг байж. Харин 1990 онд 18800 тонн, 1992 онд 21900 тонн хаягдал гарах болсон нь Тайванийг “хогны арал” гэсэн таагүй хочтой болгожээ. Тэрхүү цуглуулсан хог хаягдлын 90 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй байдаг учир дахин боловсруулалгүй хаягддаг байв. Арлын бараг бүх хогийн цэг дүүрч, үйлдвэрүүд ч ачаалал ихтэй болжээ. Энэхүү асуудал гурван жилийн дараа ч шийдэгдээгүй хэвээр байлаа. Оршин суугчид Засгийн газрыг хог хаягдлыг арилгах суудлыг шийдвэрлэж чадахгүй байгаад бухимдал эсэргүүцэж эхэлсэн юм. Засгийн газраас нэмж хогийн цэг болон хог шатаах зуух барих арга хэмжээ авсан ч иргэд зөв шийдвэр гэж үзэхгүй байлаа.
undefined
Ингээд тус хот хогийн савнуудаа авч эхэлсэн нь иргэдэд хэчнээн их хэмжээний хог гаргадаг талаар бодох, бага хог гаргахыг хичээхэд хүргэсэн байна.  Мөн хууль тогтоогчид 1998 онд хог хаягдлыг зайлуулах тухай хуулийг баталснаар бүс нутгийг цэвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм. Ийнхүү дахин боловсруулалтын хэмжээ нэмэгдсэн. Мөн хогийн сав олныг тавихын оронд хог цуглуулах машинууд тогтмол явдаг болсон байна. Хог  хаягдал судлаач Нейт Мэйнард хогийн савыг авах нь “Тайванийн хог хаягдлын маш сайн бодлогын илрэл” хэмээн дүгнэжээ. Учир нь хогийн савгүй байвал хогоо ачуулах машин ирэхийг хүлээх нь хаягдал гаргах хэмжээгээ тооцож, аль болох дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн худалдан авах хэвшлийг бий болгож өгсөн хэрэг.
Одоо Тайпей хот 2.7 сая хүн амтай бөгөөд 1500 хүн тутамд нэг хогийн сав буюу нийт 1700 орчим хогийн савтай. Хогийн сав бага байх нь хүмүүст хаягдал хаанаас үүсдэг, хаягдлаа гэртээ бөөгнүүлэхгүй байхын тулд юу хийх талаар бодоход хүргэж, зөв хэвшлийг бий болж чадсан байна.  
 
undefined
Харин манай улс өдөрт дунджаар 2500-3000 тонн хог хаягдал гардаг. Үүнийг 300 гаруй машинаар тээвэрлэж, Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн даваа зэрэг хогийн цэгт хүргэдэг. Мөн хотын нийтийн эзэмшлийн зам талбай 3500 гаруй хогийн савтай. Хогийн, цэг хогийн сав их байх тусам иргэд хэрэглээ, хог хаях зөв хэвшилд суралцахгүй. Нэг удаагийн савлагаанаас татгалзаж, дахин ашиглагдах, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, хогоо ангилж сурах хэрэгтэй байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн