Цар тахалтай хүнд нөхцөлд галын шугамын тэргүүн эгнээнд цагдаа, эмч, сувилагч, онцгойгийн албан хаагчид маань ажиллаж байгаа билээ. Тэд энгийн үед ч, тэмдэглэлт баярын өдрүүдэд ч үр хүүхэдтэйгээ тэр бүр баярлаж чадахгүй, өргөсөн тангарагтай үнэнчээр нийтийн сайн сайхны төлөө амардаггүй ажилладаг албатууд юм.
Манай сайт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүнд нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, эмч, сувилагч онцгой байдлын албан хаагчиддаа урам өгч, тэдний хүүхдүүдтэй уулзаж ээж аавдаа мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгосон юм.
Хүүхдүүдтэй уулзахад "Хүүхдийн баяр болгоноор аав, ээж ажилтай байдаг нь муухай" гээд нулимс дуслуулаад ярьсан ч "Би аав шигээ цагдаа, эмч болно оо" гэж ярих нь үнэхээр сэтгэл хөдөлгөж, хайр татам байсан юм.