Олон улсын эдийн засаг энх тайвны хүрээлэнгээс 2018 оны дэлхийн энх тайвны индексийг гаргаж, аялахад хамгийн тохиромжтой, тайван аюулгүй улсуудын жагсаалтыг гаргажээ. Судалгаагаар энэ жил өмнөх оныхоос дэлхий нийтээр аюул эрсдэлийн хувь 0.27-оор нэмэгдсэн байна.
Ингээд энэ онд аялж болох, жуулчдад хамгийн ээлтэй таван орныг танилцуулъя.
Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгддэг, хүн амын аз жаргалын индекс хамгийн өндөр, аюулт мөргөлдөөн, терроризмоос ангид улс аж. Судалгаагаар 1330 оноо авч тавдугаарт оржээ. Дани нь залууст хамгийн ээлтэй улс гэгддэг юм.
2016 онд аялагч Конде Наст Лисбоныг Европ тивийн хамгийн даруу, хамгийн аюулгүй хот хэмээн зарлаж байв. Олон улсын индексээр аюулгүй байдлыг сахиулах чадвараараа нийт 1318 оноо авчээ. Өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй далайн эргүүдээр нь зочилж, дэлхийд зартай нутгийн дарснуудаас нь заавал амсаарай.
Зэвсэгт мөргөлдөөн, зэвсгийн худалдаагаар хамгийн бага үзүүлэлттэй байсан учир 1274 оноотойгоор дэлхийн хамгийн аюулгүй орны тоонд оржээ.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн, үзэсгэлэнт байгальтай Шинэ Зеландад дотоодын зөрчил, хүчирхийллийн хэмжээ бусад орныхоос харьцангуй бага. Байгалийн сайхантай танилцахыг хүссэн хүн бүрийн заавал очиж үзэх газрын нэг юм.
Исланд улс арав дахь жилдээ дэлхийн хамгийн аюулгүй улсын жагсаалтыг тэргүүлжээ. Исландад шашны мөргөлдөөн, хилийн маргаан, зэвсэгт халдлага огт байхгүй гэж болох бөгөөд цөөн хүн амтай ч маш өндөр хөгжилтэй. Мөн улсын газар нутаг ногоон хөвд, галт уулын чулуулаг, мөсөн гол, халуун рашаан, тас хар далайн эрэг гээд олон гайхалтай зүйлсээр баялаг учир үзэх зүйл ихтэй.
Эх сурвалж: cntraveler.com