Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Монголын оролцогч А.Бөртэ-Үжин 'Дэлхийн мисс 2021' тэмцээний хагас шигшээд шалгарлаа

Монголын оролцогч А.Бөртэ-Үжин 'Дэлхийн мисс 2021' тэмцээний хагас шигшээд шалгарлаа
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 14
“Дэлхийн мисс 2021” тэмцээн эдгээр өдрүүдэд АНУ-д үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин 130 орны миссүүдтэй өрсөлдөн “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүн байрыг эзэлжээ.
Ингэснээр тэрээр “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарсан бөгөөд Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын миссүүд "Авьяаслаг мисс" шалгаруулалтын удаах байрыг эзэлжээ. 
Энэ жилийн дэлхийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуан хотод болж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 16-нд “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд финалын шалгаруулалт болж, “Дэлхийн мисс-2021” тэмцэээний ялагч тодорно.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ө.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийг бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлтэй юм байна.

undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн