Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Танилц: Энэ онд нийслэлд тавих 22 авто замын төсөл

Танилц: Энэ онд нийслэлд тавих 22 авто замын төсөл
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 9
Нийслэлд энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам, замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35  км дугуйн зам тавихаар төлөвлөөд байна.
Улаанбаатар хотод улс, нийслэлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, эхнээсээ тендер зарлаад байна. Өнгөрсөн жилүүдэд 4 дүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалт энэ онд 3 дугаар сарын эхнээс эрчимжлээ. Бүтээн байгуулалт ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэ алдааг давтахгүйн тулд бүтээн байгуулалтын бэлтгэлийг эрт дуусгажээ.
Энэ онд барих авто зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалт, төлөвлөгөөг баталж, шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжуудад баригдах бол 15.48 км нь туслах замд хийгдэх аж. Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендерийг зарлаад байгааг НЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам
undefined
Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол
undefined
Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол
undefined
Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил
undefined
Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт
 
undefined
Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам
 
undefined
Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам
undefined
Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр
undefined
Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам
undefined
Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр
undefined
Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам
undefined
Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам
 
undefined
Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам
undefined
Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам
undefined
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам
undefined
“Эрдэнийн төгөл” хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам
undefined
Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам
 
undefined
Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам
undefined
Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам
undefined
Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам
undefined
Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам
 
undefined
Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн