Нүүрсний хулгайг эсэргүүцэх иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.13/ арав дахь өдрөө үргэлжилж байна. Тэдний гол шаардлага бол нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлах. Гэвч энэ нь бүтэшгүй ч байж болох. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өчигдөр/2022.12.12/ нүүрсний хулгайн хэрэгт өөрийн нэр холбогдсон асуудал дээр тайлбар өгсөн билээ.
Энэ үеэр тэрээр, "Аспайр майнинг" ХХК нь Монголд байгаа цөөхөн олон улсын бирж дээр байдаг нээлттэй компани. Би энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн. Энэ компани өнөөдрийг хүртэл нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Нүүрсний хувьцаа эзэмшдэг хүн бүрийг нүүрсний хулгайд буруутгах гэж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг бүгд холбоотой хэмээсэн юм.
Түүний хамаатуулах 1072 хувьцааг Монгол Улсын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл төрсөн 1,080,592 иргэн эзэмшдэг. Эрхэм гишүүн Ц.Цэрэнпунцагийн хэлснээр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн бүр нүүрсний хулгайд хамааралтай гэж үзвэл хулгайчийг барьж дуусахыг Монголын маргааш ч гүйцэхгүй биз. Одоогоор хууль хяналтын байгууллага 30 хүнийг л цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй. Цаана нь1,080562 иргэнээ шалгах үлдлээ!