“University of Paris-Saclay” их сургууль 2018-2019 оны хичээлийн жилд магистрт суралцах оюутнуудад зориулсан тэтгэлгээ зарлалаа.
Тус сургуулийн ихэнх хөтөлбөрүүд Франц хэл дээр явагддаг боловч Англи хэл дээр явагдах сургалтад цөөн тооны гадаад оюутнуудыг урьж байгаа юм. Тэтгэлэгт хамрагдах оюутнуудаас В1 төвшний Франц хэлний мэдлэг шаардагдах бөгөөд заавал сертификатаар баталгаажуулах шаардлагагүй юм. Энэхүү тэтгэлэгт өргөдөл гаргагч нь судалгаа шинжилгээний ажил хийж цаашид аспирантурт суралцах хүсэлтэй бол давуу тал болно. Түүнчлэн сургалтын хөтөлбөрөөс хамаарч (М1, М2) сургалтын 1 - 2 жилийн хугацаанд тэтгэлгийг олгох юм байна.
-Жилд 10 мянган евро. Үүнийг сургалтын нэг жил буюу арваас илүүгүй сарын хугацаанд олгоно. Замын зардал болон визанд зориулсан 1 мянга орчим еврогийн урьдчилгаа төлдөг. Гэхдээ урьдчилгааны хэмжээ нь тухайн оюутны иргэншилтэй улс орноос хамаарна. Уг урьдчилгаа болон тэтгэлгийг Парист ирсэн хойноо авах боломжтой.
- Магистрын хөтөлбөрт анх хамрагдаж буй байх,
- 30 -аас доош настай байх,
- Францад нэг жил хүрэхгүй хугацаанд оршин сууж буй гадаадын оюутнууд, мөн төгсөөд эрдмийн зэрэг авахгүй сургалтад сууж байгаа оюутнууд, Францад мэргэжил дээшлүүлж буй оюутнууд болон оюутан солилцоогоор суралцаж буй залуус тэтгэлэг авах боломжтой.
Тэтгэлэгт хамрагдах боломжгүй ангилал:
-Францад байнга оршин суудаг хүмүүс,
-2- оос дээшгүй жилийн хугацаанд чөлөө авсан оюутнууд,
-Жилд 600 еврогоос дээш хэмжээтэй өөр тэтгэлэг авдаг оюутнууд,
Тэтгэлгийг хэрхэн авах вэ?
-Цахим шуудангаар мэдэгдэл авсан оюутнууд тэтгэлэг авах өргөдөл гаргах боломжтой. Оюутан өргөдөл гаргахдаа хоёр батлан даагчийг нэрлэх ёстой. ( багш, эсвэл сургалт удирдагч ) Батлан даагч буюу тухайн оюутныг тодорхойлогч нь мөн цахим шуудангаар захидлын маягт бөглөж илгээнэ. Ингэснээр өргөдөл албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөнө.
-Тэтгэлэг авах оюутныг хоёр үе шаттайгаа шалгаруулна. Тэтгэлэг авах хүсэлтийн эцсийн хугацааг оюутан бүрд цахим шуудангаар явуулна. Нэгдүгээр шатны бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын дунд хүртэл, хоёрдугаар шатны шалгаруулалт зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ.
Өргөдөл гаргасан элсэгчдийн өргөдөлтэй комисс танилцаж, тэтгэлэг авах оюутныг шалгаруулсны дараа тухайн оюутанд цахим шуудангаар мэдэгдэнэ. Сонгогдсон оюутан 8 өдрийн дотор тэтгэлгийг зөвшөөрөх эсвэл татгалзах эсэхээ мэдэгдэх ёстой. Хэрвээ оюутан заасан хугацаанд хариу илгээгүй тохиолдолд тэтгэлэг хүчингүй болно гэдгийг анхааруулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас авна уу.