Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Эмнэлгийн магадлагааг цахимаар авах заавар

Эмнэлгийн магадлагааг цахимаар авах заавар
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 11
Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадлагааг “E-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “E-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадлагааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадлагааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна.
Хэрвээ та эмнэлгийн магадлагааг гар утаснаасаа авах бол:
  1. Та “E-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та E-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “E-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой.
  2. “E-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно.
  3. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно.
  4. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно.
Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “E-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна
undefined
Харин суурин компьютероос эмнэлгийн магадлагааг авах бол:
  1. e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох
  2. Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно
  3. Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадлагаагаа цахимаар авах боломжтой.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн