Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2018 онд нийслэлийн зургаан эмнэлгийн гадна зам талбайг тохижуулахаар болсон байна. Уг тохижилтын ажил өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд долдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж. Ингээд эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг танилцуулж байна.
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын явц 60 хувьтай байгаа юм байна. Одоогийн байдлаар хашлага суурилуулж, хашаа татаж байгаа аж.
Баянзүрх дүүргийн 13-р хороо, Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар зүлэгжүүлэлт, мод тарих, гадна хашаа барих, явган хүний замын хавтан суурилуулах ажлуудыг хийж байна.
Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн гадна тохижилтын ажлын хүрээнд замын суурь байгуулах, хашлага суурилуулах, явган хүний зам барих ажлуудыг хийж байгаа аж. Ажлын явц 50 хувьтай.
Сүхбаатар дүүрэг 1-р хороо Нийслэлийн өргөө амаржих газрын гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа. Уг ажлын хүрээнд газар шорооны ажил хийж байгаа юм байна.